Ц.Билэгтсайхан: PCR шинжилгээнд эерэг илрэх хувь 1.4 хувь болж буурсан

2022 оны 12 сарын 30

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2022.12.30/ сар бүр тогтмол зохион байгуулдаг ээлжит хурлаа зохион байгууллаа. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө.


Тэрээр "51 дүгээр долоо хоногт “Ковид-19” халдварын тохиолдлын тоо 221 бүртгэгдсэн. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад буурсан байна. Өмнөх 7 хоногт 316 байсан.

Бидний хамгийн сайн мэддэг PCR шинжилгээнд эерэг илрэх хувь 1.4 хувь болж буурсан.

“Ковид-19” халдварын нөхцөл байдал харьцангуй хяналтад байна. Тохиолдлын тоо буурч байгаа мэдээллүүд харагдаж байна.

Үүсгэгчийн хувьд 10, 11 дүгээр сард тодорхойлогдсон BQ1.2 хувилбар 75-80 хувийг эзэлж байна.

Үлдсэн хувийг BA5 хувилбар эзэлж байна" гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top