УНТЭ 4 тэрбум төгрөгийн 13 дахь сарын цалин олгоно

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 01 сарын 01

Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ) 2022 оныхоо ажлыг дүгнэж, тайлангийн нэгдсэн хурлаа зохион байгуулжээ. 

Тус эмнэлэг 2022 онд 
 

  • Гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжсэнээр байгууллагын нийт төсвийг 2020 онтой харьцуулахад 82.6%-иар нэмэгдүүлсэн.
     
  • Нийт 102 шинэ технологи нэвтрүүлснээс 10 технологийг онцлон батламжилсан.
     
  • 2022 оны 08 дугаар сарын 01-ны өдрөөс үндсэн цалинг 50%-70%-иар нэмэгдүүлсэн.
     
  • Эрүүл мэндийн ажилтныг дэмжих сарын аяны хүрээнд орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлж 30 ажилтанд тус бүр 30,0 сая төгрөг нийт 900,0 сая төгрөг олгосон.
     
  • Нийт ажилчдадаа 4.0 тэрбум төгрөгийн 13 дахь сарын цалин урамшууллыг олгохоор шийдвэрлэсэн гэхчлэн амжилтаар өнгөрсөн оныг үджээ. 

Тайлангийн хурлын үеэр эмнэлгийн хөгжил дэвшилд хөдөлмөр бүтээл, ур чадвар мэдлэг оюунаа харамгүй зориулан ажиллаж, ажил хөдөлмөрөөрөө амжилт гаргаж бусдыгаа манлайлсан баг хамт олон, ажилчдыг шагнаж урамшууллаа.
 

УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛГИЙН 2022 ОНЫ ШИЛДГҮҮД

1. 2022 оны шилдэг үйлчлэгч – Эрчимт эмчилгээний тасгийн үйлчлэгч Борын Оюунчимэг

2. 2022 оны шилдэг дэмжих үйлчилгээний ажилтан-Инженерийн байгууламжийн албаны инженер Цэдэндамбаагийн Эрдэнэбулган

3. 2022 оны шилдэг тусгай мэргэжилтэн – Дүрслэл оношилгооны төвийн химич Гансүхийн Мөнхцэцэг

4. 2022 оны шилдэг сувилагч – Мэдээгүйжүүлэг, хагалгааны нэгдсэн тасгийн хагалгааны сувилагч Мягмаржавын Соёлцэцэг

5. 2022 оны шилдэг эмч – Нүд судлал, мэс заслын тасгийн их эмч Дамдингийн Энхзул

6. 2022 оны шилдэг удирдах ажилтан – Урологи-Андрологийн төвийн дарга Дагвадоржийн Баян-Өндөр

7. Оны шилдэг дэмжих үйл ажиллагаатай хамт олон – Эмнэлзүйн алба

8. Оны шилдэг эмнэлзүйн үйл ажиллагаатай хамт олон – Эрхтэн шилжүүлэн суулгах төв

ОНЫ ШИЛДЭГ СУРАЛЦАГЧ ЭМЧ

1. О.Чинзориг- Мэдээгүйжүүлэгийн 2-р дамжааны резидент эмч

2. Б.Мишээл- Дотрын анагаах ухааны резидент эмч

БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛ

1. Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төвийн их эмч Аюурзанын Нансалмаа

2. Дүрслэл оношилгооны төвийн их эмч Ванчингийн Дэлгэрмаа

3. Ерөнхий мэс заслын тасгийн их эмч Сэтэвдоржийн Отгонбаяр

4. Мэдрэлийн эмнэлзүйн төвийн их эмч Бямбадоржийн Саруулцэцэг

5. Эмнэлгийн хэрэгсэл, аж ахуй, үйлчилгээ, хангамж түгээлтийн албаны үйлчлэгч Оюунбатын Сувд

6. Эмнэлгийн хэрэгсэл, аж ахуй, үйлчилгээ, хангамж түгээлтийн албаны мужаан Шижээгийн Дамдинсүрэн

7. Дүрслэл оношилгооны төвийн техникч Сүрэнхорлоогийн Амрита

8. Мэдээгүйжүүлэг, хагалгааны нэгдсэн тасгийн хагалгааны сувилагч Очирпүрэвийн Өлзийбаяр

9. Эрчимт эмчилгээний тасгийн сувилагч Өлзийгийн Түмэнжаргал

10. Мэдээлэл технологийн албаны инженер Ганбатын Гантулга

11. Эмзүйн албаны эмзүйч Түмэндэмбэрэлийн Нарангэрэл

2022 ОНЫ ШИЛДЭГ 10 ТЕХНОЛОГИ НЭВТҮҮЛЭГЧ БАГ

1. Цусны эс судлал чөмөг шилжүүлэн суулгах баг - Донороос үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ

2. Гастроэнтерологийн төв- Нарийн гэдэсний дурангийн оношилгоо, эмчилгээ

3. Зүрхний төв- Гол судасны баллон шахуурга дэмжлэгтэй титмийн хэт авиан хяналттай өндөр эрсдэлтэй титэм судсан дотуурх хяналттай эмчилгээ, Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийслын үед титмийн хэт авиан хяналттай, өндөр эрсдэлтэй титэм судсан дотуурх эмчилгээ

4. Урологи Андрологийн төв - Бөөр шээсний замын чулууг лазераар бутлах мэс засал

5. Нүд судлал, мэс заслын тасаг - Гоноскопийн тусламжтайгаар транслюминал трабекулотоми мэс засал

6. Бүдүүн шулуун гэдэсний мэс заслын тасаг- Бүдүүн гэдэсний өмөнгийн мэс заслын дараах хими эмчилгээ

7. Ерөнхий мэс заслын тасаг - Хэвлийн дурангийн аргаар дэлүү авах мэс засал

8. Чих хамар хоолой мэс заслын тасаг & Мэдрэлийн эмнэлзүйн төвийн хамтарсан баг- Өнчин тархины хавдрыг ICG технологи ашиглаж бүрэн авах хамрын дурангийн мэс засал

9. Эрүү нүүрний мэс заслын тасаг-Эрүүний төрөлхийн гажгийг мэс заслын аргаар засах

10. Хэрх үе судлал үе сэргээх төв - Мөрний үе урвуугаар бүтэн солих мэс засал

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Chuk(122.201.21.227) 2023 оны 01 сарын 01

Olon shagnal hurtje etchiimt emchilgeenihen! Tegeed yagaad aash muutai bdag yum Hunee asrahgui zagnaad bdag yum bilee

0  |  0
Ард(202.9.40.207) 2023 оны 01 сарын 01

Одоо тэгээд үдээш хойш өөрсдийн хувийн эмнэлэгүүдэд давхар ажиллахаа больчих хэрэгтэй, тэгвэл улсын эмнэлэгийн ачаалал 50 хувь багаас өгөндөө

0  |  0
Top