“Торгоны зам” Аялал жуулчлал, соёлын өвийн олон улсын их сургууль нь Бүгд Найрамдах Узбекистан Улсын анхны төрийн өмчит Англи хэлний сургалтын хөтөлбөртэй сургууль бөгөөд 2022-2023 оны хичээлийн жилд магистрын хөтөлбөрт суралцуулах тэтгэлэгт зарласан байна.
Суралцуулах мэргэжлийн чиглэл:
- Аялал жуулчлалын логистик
- Аялал жуулчлал /үйл ажиллагааны чиглэлээр/
- Музей судлал, түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах, засварлах
- Соёлын өвийн менежмент
- Бүтээлч үйлдвэрлэл
- Археологи
Бүрдүүлэх баримт бичиг:
- Гадаад паспорт/Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Их, дээд сургууль төгссөн диплом, дүнгийн жагсаалтын хамт;
- 3х4 хэмжээтэй цээж зураг;
- CV буюу товч намтар; /Холбоо барих утас, цахим шуудангийн хаягийг заавал оруулах/
- Гадаад хэлний шалгалтын оноо /IELTS 6.0, CEFR-B2, TOEFL IBM-72 ба түүнээс дээш/;
- Эсээ /Төгссөний дараах төлөвлөгөө, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын аялал жуулчлалын салбарын хөгжилд хувь нэмэр оруулах нь сэвдийн хүрээнд A4 хуудсын 2 нүүрээс хэтрэхгүй байх;
Бүртгэл
Тэтгэлгийн материал хүлээн авах хугацаа,сонгон шалгаруулалттай холбоотой мэдээлэлтэй сайтар уншиж танилцана уу.
Хаврын улирлын анкет хүлээн авах, сонгон шалгаруулах
- 2023 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр хүртэл https://admissions.univ-silkroad.uz/ цахим хаягаар шинээр эрх нээж бүртгэл хийнэ. Холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөнө. /Цахим өргөдөлд дурдсан баримт бичиг PDF хэлбэрээр хавсаргана./
- 2023 оны нэгдүгээр сарын 21-30-ны өдрийн хооронд цахим ярилцлагын шатны сонгон шалгаруулалт /Ярилцлагын сонгон шалгаруулалтын холбоосыг цахим шуудангаар хүргүүлэх тул өөрийн цахим шууданг тогтмол шалгана уу/
- Эхний шатны сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдээс нэмэлт шалгалт авна. /Өөрийн цахим шууданг тогтмол шалгана уу./
- Тэнцсэн иргэдийг нэгдүгээр сарын 31-ний өдрөөс хоёрдугаар сарын 05-ны өдрийн хооронд цахим шуудангаар болон сургуулийн вэбсайтад байршуулж зарлана.
- Визийн материалыг 2023 оны хоёрдугаар сарын 01-нээс мэдүүлж эхэлнэ. /Тус сургуулийн элсэлт 2023 оны хоёрдугаар сарын 27-ны өдрөөс эхлэхийг анхаарна уу./
Намрын улирлын анкет хүлээн авах, сонгон шалгаруулах
- 2023 оны долдугаар сарын 01-ний өдөр хүртэл https://admissions.univ-silkroad.uz/ цахим хаягаар шинээр эрх нээж бүртгэл хийнэ. Холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөнө. /Цахим өргөдөлд дурдсан баримт бичиг PDF хэлбэрээр хавсаргана./
- 2023 оны долдугаар сарын 01-15-ны өдрийн хооронд цахимаар ярилцлагын шатны сонгон шалгаруулалт /Ярилцлагын сонгон шалгаруулалтын холбоосыг цахим шуудангаар хүргүүлэх тул өөрийн цахим шууданг тогтмол шалгана уу/
- Эхний шатны сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдээс нэмэлт шалгалт авна. /Өөрийн цахим шууданг тогтмол шалгана уу./
- Тэнцсэн иргэдийг долдугаар сарын 16-ны өдрөөс долдугаар сарын 20-ны өдрийн хооронд цахим шуудангаар болон сургуулийн вэбсайтад байршуулж, зарлана.
- Визийн материалыг 2023 оны долдугаар сарын 20-ны өдрөөс мэдүүлж эхэлнэ. /Тус сургуулийн элсэлт 2023 оны есдүгээр сарын 04-ны өдрөөс эхлэхийг анхаарна уу./
Тэтгэлэгт хамрагдагч дараах эрхийг эдэлнэ.
- Жил бүр нэг удаа ирж, буцах онгоцны билет
- Сар бүр 500 ам.долларын амьжиргааны зардал, 100 ам.долларын оюутны байрны төлбөр
- Узбекистан улсын түүхэн дурсгалт газар, аялал жуулчлал, ёс заншил, соёлтой танилцуулах зорилгоор жилд 2 удаа дотоодын аяллыг зохион байгуулна /Аялал тус бүр 100 ам.доллартой тэнцэхүйц байна./
Тэтгэлгийн мэдээлэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг:
Гадаад багш, оюутан хариуцсан хэлтсийн дарга Irina Muhaednazarova
Гадаад багш, оюутан хариуцсан хэлтсийн мэргэжилтэн Akbar Abdukhalilov
Холбоо барих утас: +998 90 270 25 28, +998 93 665 09 55
Имэйл хаяг: admission@univ-silkroad.uz
Сэтгэгдэл ( 0 )