Томуугийн өвчлөлийн 45% нь тав хүртэлх насны хүүхдүүд байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 01 сарын 02

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр (2023.01.02) боллоо. 

Энэ үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Нийт томуугийн өвчлөлийн 45 хувийг тав хүртэлх насны хүүхэд эзэлж байгаа. Хүүхдийн түргэн тусламжийн 2091 дуудлагын 63.9 хувь нь томуу, томуу төст өвчин байна. Хүүхдийн эмчилгээнд 1222 ор ашиглаж байгаагаас 985 хүүхэд хэвтэн эмчлүүлж, орны ачаалал 80 хувьтай байгаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд 102 хүн яаралтай тусламжаар ирж, хэвтэн эмчлүүлсэн” гэсэн мэдээлэл өглөө. 

Мөн нийслэлийн хэмжээнд коронавирус болон томуугийн хариу арга хэмжээний бэлэн байдлын эмчилгээний гурван сарын нөөцтэй байгааг танилцуулав.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(86.111.137.145) 2023 оны 01 сарын 04

Tsetserlegidee haagaacheeee huuhduud ubdud hetsuuded bhadn!!!

0  |  0
Top