Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлын хүрээнд БНХАУ-аас 2023 оны нэгдүгээр сарын 5-нд 100 автобус, хоёрдугаар сарын эхээр 124 автобус оруулж ирэхээр болсон.
Энэ хүрээнд БНХАУ-аас авч буй 100 автобус Эрээний хил дээр ирснийг албаны эх сурвалж мэдээлэв.
Хэрэв гааль дээр ямар нэг асуудал үүсэхгүй бол 2023 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод авчирч, энэ сарын 15-наас үйлчилгээнд явуулж эхлэх аж. Харин үлдсэн 124 автобусыг хоёрдугаар сард багтаан оруулж ирэхээр төлөвлөжээ.
Сэтгэгдэл ( 3 )
Аюулгүй байдлыг нь сайн шалгаарай да, тэгж байж шугаманд явуулаарай
Сайн ариутгал хийж оруулаарай даа нил ко аваад ирэв дээ
Энэ улаан бол их муу автобус байна гэж эхний орж ирсэн хэдийг нь барьж байгаа жолооч нар хэлж байна гэсэн. МАНайхан ингэж мууг нь сонгож, их үнээр авч цавчаа хийгээд байна уу? эсвэл хятадууд МАНайд зориулж ийм муу юм хийж өгөөд байна уу?