Хүхэрлэг хийн агууламж 13.2 дахин их үзүүлэлттэй гарчээ 

2023 оны 01 сарын 03

“Үхлийн хөндийн Улаанбаатар Энэтхэг улсыг ардаа орхиж дэлхийн  хамгийн  их утаат орон боллоо”. “Аз жаргалтай Улаанбаатарын амтат утаа”, “Хордож үхлээ”, “Бид яаж амьсгалах вэ” гэх мэт сөрөг пост  олон нийтийн сүлжээгээр ар араасааа хөвөрсөөр байна. Тэр дундаа арванхоёрдугаар сарын 31 болон нэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд Улаанбаатар хот нилдээ сааралтсан дүр зураг ажиглагдсан. Энэ нь утаа эрс нэмэгдсэний тод илрэл болов уу.

Тэгвэл ЦУОШГ-аас арванхоёрдугаар сарын 31-нээс нэгдүгээр сарын 1-ний өдөр Улаанбаатар хот, нутгийн зүүн  хэсгийг  хамарч хур тунадас багатай өндрийн  хүйтэн фронт дайрч өнгөрсний нөлөөгөөр даралтын орон 10 гпа-аар нэмэгдэж, агаарын температур өмнөх хоногоос Улаанбаатар хот орчимд 4-6 градусаар, нутгийн зүүн хэсгээр 5-10 градусаар хүйтэрч, салхи баруун хойноос 1-2,6 м/сек, инверсийн эрчим 8,8 dT/0С/, зузаан нь 360 метр болж нэмэгдсэн бөгөөд дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг, Туул гол, Богд хан уул орчимд хялмаа ажиглагдаж, алсын барааны харагдацыг эрс бууруулсан хэмээн мэдээлсэн.

Мөн Богд хан уулын салхины дээд талд байрлах  ТЭЦ-3, ТЭЦ-4 цахилгаан станцуудын хөргөх цамхагийн оройгоос агаарт тасралтгүй хаягдаж буй усны уур нь салхины чиглэлийн дагуу нам өндрийн давхраат  үүл болон агаар дахь тоосонцортой  холилдсоноос тухайн орчинд агаарын чанар хэт муудсан мэт харагдуулж байгаа. Тэгэхлээр агаарын чанар хэт муудсан зүйл байхгүй. Энэ бол уур  гэдгийг  Цаг уур орчны  шинжилгээний газрын  мэргэжилтэн  Д.Өнөрбат хэллээ.

 

ХАЙЛААСТ ТАВАН БУУДАЛ, БАЯНХОШУУ ОРЧМЫН АГААР МАШ ИХ БОХИРДОЛТОЙ ЗААДАГ ГЭВ

 

Нийслэлийн хэмжээнд үйлдвэрийн болон, орон сууцны барилга байгууламж, гэр хорооллын алслагдмал бүс буюу Зуун айл, Зурагт, Баянхошуу, Хайлааст, Таван буудал, Шархад, Толгойт, Налайх гэх мэт 18 цэгт агаарын чанарын хяналт шинжилгээний автомат харуулууд байрладаг аж. Энэ харуулууд 24 цагийн туршид тасралтгүй шинжилгээ хийж байгаа гэдгийг мэргэжилтнүүд онцолж буй. Энэхүү хяналт шинжилгээний автомат харуулуудаас  ирсэн мэдээллийг agaar.mn сайтруу нэгтгэн оруулдаг тул иргэд агаарын чанарын талаарх мэдээллийг тус сайтаас харж болох юм.

Харин нэгдүгээр сарын 2-ны өглөө агаарын чанар ТЭЦ-3 станц, Амгалан Зайсан, Мишээл экспо, Ургах наран хороолол орчимд агаар цэвэр түвшинд зааж байсан аж. Нисэх, Нэгдүгээр хороололд бага бохирдолтой бол Хайлааст Таван буудал, Баянхошуу орчимд маш их бохирдолтой зааж байгаа бөгөөд өмнөх 2021 онтой 2022 оныг харьцуулбал агаарын чанарын үзүүлэлт ойролцоо түвшинд  буюу хүхэрлэг хийн агууламж үл ялиг ихэссэн үзүүлэлттэй гарчээ.

Өөрөөр хэлбэл, дээрх байршилд агаарын чанар улаан буюу 400-аас дээш үзүүлэлтийг зааж байгаа аж. Өчигдрийн тухайд агаарын чанар харьцангуй тогтвортой байсан аж. Харин өнгөрөгч 2022 онд Зурагт орчимд 24 цагийн байдлаар хүхэрлэг хийн агууламж байх ёстой хэмжээнээсээ 13.2 дахин их үзүүлэлттэй гарсан байна. Дээр дурдсанчлан 18 цэгт байрлах агаарын чанарын  автомат харуулын нэг нь Зурагтад байрладаг билээ.

Агаарын чанарын индексийг заадаг дэлгэц дээр 2021 оны 09.20-ны өдрийн цаг агаар болон агаарын чанарын мэдээлэл гарч байсан нь тэр. Дэлгэц дээрх үзэгдэл гэх горимд бороотой горим заав. Үүнийг холбогдох албанаас тодруулахад түр зуурдаа системийн алдаа гарсан хэмээн тайлбарлаж байгаа юм.  Дэлгэц  дээр өөр мэдээлэл гарч байгаа ч агаарын чанарын автомат харуул хэвийн түвшинд ажиллаж мэдээлэл дамжуулж байгаа гэдгийг мэргэжилтнүүд мэдэгдлээ. Ямартай ч иргэд тус дэлгэцээр агаарын чанарын мэдээллийг авах боломжгүй болж.Ийн жилээс жилд утаа гэж бухимдсаар өвлийг давдаг нийслэлчүүд бодит байдалтай хэрхэн нүүр тулж буй талаар ийн ярилаа.

 

УУЛ РУУ ГАРЧ ХОТОО ТОЛЬДОХ ГЭХЭЭР СААРАЛТААД ЮУ Ч ХАРАГДДАГГҮЙ

 

Сонгинохайрхан дүүргийн иргэн:

-Би Баруун салаанд амьдардаг.Зуслангийн бүс хүртэл сааралтаад байна. Тэгэхлээр агаарын бохирдол дээд цэгтээ хүрсэн л гэж боддог. Утаагүй түлш гээд байсан. Гэтэл утаа ядаж тодорхой хувиар буурсан гэх  үзүүлэлт байна уу. Миний мэдэхээр тйим зүйл огт сонссонгүй. Утаа нэмэгдлээ гэдгийг мөн ч их сонсож байна. Уул руу гарч хотоо тольдох гэхээр нил сааралтаад юу ч харагддаггүй. Ийм бохир агаараар амьсгалж байдаг азгүй нийгэм юм.

 

НҮҮРС ХҮЧЛИЙН ХИЙ, ХҮХЭРЛЭГ ХИЙГЭЭР СОЛИГДСОНЫ ЦААД ШАЛТГААН ЮУ ВЭ

Чингэлтэй дүүргийн иргэн:

-Би Зурагтад амьдардаг. Түүхий нүүрсний оронд шахмал түлш хэрэглэх болсноор өдөр дунд бүх гэрлээ асаагаад ч өмнө яваа машинаа харахгүй мөргөчих гээд байсан нь больж, нийслэл хотыг бүхэлд нь нөмөрч байсан хар хөх утаа эрс шингэрсэн. Харин энэ өвөл хөх утаа саарлаар солигдож, хаа ч явсан өтгөн саарал мананд байгаа мэт болжээ.Үнэр нь эхүүн, толгой өвтгөдөг болсон. Нүүрс хүчлийн хий, хүхэрлэг хийгээр солигдсоны цаад шалтгаан юу вэ. Бид ер нь яаж агаарын хороосоо салах вэ. Өнөө өглөө босоод харахад юу ч харагдахгүй нүд аргаж, хоолой хорсож байна лээ. Цонх онгойлгохоор агаар биш утаа үнэртдэг хэмээн ярьж байна.

Иргэдийн хэлж байгаагаар утаа бол үнэн хэрэгтээ утгаа алдсан. Хэн, хэзээ үүний эсрэг дорвитой арга хэмжээ авах вэ гэдгийг л харж сууна гэдгийг онцолж байгаа нь энэ.

Харин Цаг уур орчин шинжилгээний газрын, Орчны шинжилгээний газрын дарга Ж.Батбаяр “Хүйтний улирал, ес эхлээд, их даралтын орон тогтоод, инверсийн давхарга тогтох нөхцөлд агаар орчин маш тогтуун, бараг салхигүй гэж хэлж болох төлөв байдалтай болдог. Дээрээс нь энэ их даралтын оронд буй Улаанбаатар хотын хонхорхойд хүйтэн агаарын массын тунарал үүсэх процесс явагддаг.

Өөрөөр хэлбэл, газрын гадаргаас дээш 100 метр тутамд 0.06 хэмээр буурч байдаг процесс эсрэгээрээ газрын гадаргадаа хүйтэн, дээд мандалд тодорхой түвшинд хүйтэн агаарын масс гараад ирэхээр газрын гадаргад буй хүйтэн агаарын масс дээр бидний ялгаруулсан агаар мандлын бохирдуулагчид хүнд агаарын масс дотор тунараад, Улаанбаатар хотын хонхорхойд агаарын бохирдлын бөөгнөрөл, өтгөрөл бий болдог.

Энэ нь динамик хөдөлгөөнийхөө процессоор Улаанбаатар хотын газар зүйн нөлөөллийн, тухайлбал, уулын ам, хөндий, хотгор гүдгэрийн орчинд янз бүрийн төлөв байдалтайгаар оршин тогтнох нөхцөл байдал бүрэлддэг процесс сүүлийн хоёр хоногт болсон. Өнгөрөгч 2022 оны хувьд Монгол Улсын хэмжээнд агаарын бохирдол буруулах чиглэлээр 20 орчим тэрбум төгрөг зарцуулагдсан байна.

Үүнд орон нутгийн агаарын бохирдол болоод сайжруулсан зуухны хөнгөлөлт орох юм. Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга Б.Алтанзул, Шахмал түлшний технологийг өөрчилнө.Үүнийг түлж эхэлснээр нийслэлийн хэмжээнд агаарын бохирдолын чанарын индекс бага бохирдолтой түвшинд хүрсэн гэдгийг хэлсэн юм. 

Б.ОЮУНЖАРГАЛ

Эх сурвалж: Өглөөний сонин 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ц(103.212.119.244) 2023 оны 01 сарын 04

Нэг нүүрэн др 2 өөр мэдээ тавих юм.1 бол згр гд ..

2  |  0
Иргэг(66.181.160.16) 2023 оны 01 сарын 03

Хүүкийн нэрэмжит хүрэн утаа шүү.

0  |  0
Zochin(86.111.137.145) 2023 оны 01 сарын 03

1000 утаа бууруулна гээд бууруулж чадахгүй идэж уугаад дуусгаж бна!!! 1.УВ хотыг яаралтай задалж их дээд сургуулиуд,захуудыг,байгуулагуудыг нүүлгэх,\n2.нийтийн тээврийн асуудалыг 30 жил гаруй энд тэндээс хуучин автобуснууд оруулж ирж аргалж дундаас мөнгө цавчиж байсанг чаралтай зогсоох ,орчин үеиын шинэ тээврийн хэрэгсэл Метро оруулж ирэх !!! Дэлхийн хөгжилтэй орнууд битгиы хэл хөгжиж буы орнууд өнөөдөр өндөрийн МТ тавьсан байхад ?!!?? Монгол яагаад чаддаггүйюм вээ?! чадахыг хүсэхгүй байгаад л гол учир шалтгаан бгаа юм бишүү ха ха ха \n1

0  |  0
Top