Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Б.Алтанзул түлшний дутуу шаталтаас болж, маш их тоосонцор бий болж байгаа учир хурдан шаталт авдаг нүүрсийг нэвтрүүлэх талаар мэдээллээ.
Тэрбээр "Агаарын бохирдлын нэг эх үүсвэр нь 198 мянган айлын хэрэглэж буй сайжруулсан түлш юм.
Энэхүү түлшний хүхрийн хэмжээ буурахгүй байгаа. Бидний хэрэглэж буй түлш бүрэн шатахад ойролцоогоор 25-30 минутыг зарцуулдаг. Дутуу шаталтаас болж маш их агаарын тоосонцор бий болдог. Энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байна.
Энэ асуудлыг олон улсад боловсруулсан, хагас коксожсон түлшээр шийдсэн. Уг түлш бүрэн шатахад 8-12 минут хангалттай.
Тэгвэл бид ХБНГУ-ын Фрайбургийн Техникийн их сургууль дэргэдэх нүүрсний гүн боловсруулалтын чиглэлээр 100 гаруй жил дагнан судалгаа хийсэн институттэй хамтран ажиллаж байгаа.
Бид удаан уугьдаггүй, хурдан шаталт авдаг нүүрс гаргаж авах хүсэлтээ өгсөн.
Удахгүй бид чүдэнз зураад л шууд асах шинэ түлшийг Улаанбаатар хотдоо нэвтрүүлэх болно.
Шинэ гарах түлшнээс ямар ч бохирдол ялгарахгүй" гэлээ.
Сэтгэгдэл ( 8 )
Энд тэндгүй гал түймэр гарч аюултай юм болох юм бна даа
itgelt baikhgyi bas xulgaich bish biz
алтанзул минь ам ажил 2 нэг байх ёстойг сайн санаарай даа
Сайхан мэдээ байна, юугаар баян түүгээрээ дайлна гэж үг байдаг, түүн шиг нүүрсээ шатааж дулаацахгүй бол өөр юу шатаах вэ, улам сайжруулаарай, амжилт хүсье.
БИНЗЕН юм байна л даа...
Бас нэг утопи үзэлтэн.Мэдэж л байсан юм бол юугаа хүлээгээд байгаа новшнууд вэ.Нэг л их тэгэх гэж байгаа ингэх гэж байгаа гэж ярьсан хүмүүс.Ам ажлын зөрөө ч их байна даа та нарт
Шаана биз
Алтанзул гүай, дулааныг, нүүрснээс өөрөөр гаргаж авах зөндөө арга байгаа, бас л мөнгө идэх арга, утаа гарч л байгаа бол агаар бохирдоно, дэлхийн шившиг боллоо,чаддаг хүнд нь ажлаа өг, та чадахгүй юм байна