Буруу хаалга дээр очиж тусламж хүссэн учраас төрж буй эмэгтэй буцааж гэнэ. Улмаар нөгөө эмэгтэй эмнэлгийн гадаа өвлийн хүйтэнд машиндаа амаржжээ. Эрүүл мэндийн яам болоод тухайн эмнэлгийн зүгээс ийм л тайлбар өгөөд сууж байна.
Мэдээж үйлчлүүлж буй иргэн яг зөв хаалга, цонх дээрээ очиж, асуудал чирэгдэл гаргалгүй үйлчилгээ авах нь зүйн хэрэг. Гэвч, төрж буй эмэгтэйд тийм ухаан байх уу. Түргэн тусламж дуудлаа ч ирдэггүй, ирлээ ч хамаг зүйл өнгөрсний дараа ирдэг нь нууж болохгүй үнэн. Тиймээс л унаа тэрэгтэйгээ хамгийн ойрын эмнэлэг бараадсан байх.
Өмнө нь ерөнхий сайд байхдаа У.Хүрэлсүх Ерөнхийлөгч нялх биетэй эмэгтэйг углааштай нь тээвэрлэсний төлөө Засгийн тэргүүнээсээ огцорч байлаа. Харин энэ удаад Эрүүл мэндийн сайд нь эс гэхэд төрж буй эмэгтэйг хүлээж аваагүй эмнэлгийн дарга удирдлагууд хариуцлага хүлээх нь зүй ёсны хэрэг биз дээ.
Уг нь бидний хүсэн хүлээж, байгуулах гэж оролдож байгаа нийгэм чинь “Эмч ээ” гээд ороход элдэв зүйлээр барьцаалалгүйгээр анхан шатны тусламж үзүүлдэг байхыг л хэлээд байгаа хэрэг шүү дээ, яг л кинон дээр гардаг шиг. Гэтэл өдрөөс өдөрт улам л харгис, хүнлэг бус болоод байгаа нь юуны учир вэ. Хаалга андуурах бол байх л зүйл. Харин эмч, эмнэлгээ андууралгүй очсон үйлчлүүлэгчдээ хүлээн аваад элэг сэтгэл дэвсчихдэг цаг хэзээ ирэх вэ, эмч нар аа.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 6 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Фэйсбүүкээр яваад байгаа асуудлыг их анхааралтай сонслоо. За хүү минь хурдал эхнэрээ эвтэйхэн хурдан аад ирээ гэж хэлсэн ч авчирч чадахааргүй юм ярьж байлаа. Хол халтирна, би зөв шийдвэр гаргасан ч гэх шиг. Нөхөр нэг аймхай би үхээр чи үх гэсэн юм л яриад байгаа юм. Би эрсдэл үүрч байхаар эмнэлгийхэн л шийд гээд бичлэг хийгээд балайраад амиа аргацаасан арчаагүй гөлөг байлээ. Эр хүн шиг хүн тэврээд туслаарай хаалга онгойлгоорой төрлөө надад тусаач гээд өөр байдаг. Хүн гаднах үйлдлээсээ л ойлгогддог. Сандарчихсан бүлтэгнээд орж ирж байгаа хүн ч өөр шүү дээ. Утасны донтон сэтгэлгүй мал байлээ.
МУ-ын бүх байгууллага, бүх орчин нөхцөл хүнлэг биш, хүнээ бодоогүй орчинтой, монголчууд аливаа зүйлд дасан зохицох чадвартай, угаасаа ингэж амьдрах ёстой гэж боддог учраас ийм харгис хэцүү нөхцөлд амьдарч байгаа, амьдарсаар л байна байх даа
тухайн эмнэлэг ямар зориулалтын эмнэлэг билээ дээ хэдийд ч ямар ч нөхцөлтэй төрөх гэж буй ээжүүд ирэх боломжтой учраас хүнээ боддог, хүнлэг нийгэмтэй байсан бол энэ эмнэлэг хаанаас ч орох боломжтой үүд хаалгатай байх байсан, тусламж үйлчилгээ авах зөв хаалгаар орж ирээгүй, хаалгаа олоогүй нь иргэдийн буруу биш шүү дээ \n
Эмч, эх баригч нарынхаа цалин пүнлүүг тултал өгчихөөд хариуцлага нэхээрэй, маш их ачаалалтай байгаа шүү, ихэнх нь халшраад ажлаасаа гарч байна, тэр тусмаа, эх барих, төрөх хүнд мэргэжил