Утаа арилсангүй, 1 ИХ НАЯД төгрөг "ариллаа"

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 05

15 жилийн өмнөх дүр зураг яг хэвээрээ. Өвөл болохоор утаанд бухимдаж, зун нь мартсаар. 

Идэр есийн хүйтэнд автобус хүлээж зогсохдоо даарч, ханиад хүрнэ. Ханиад нь утаанаас болж хүндэрнэ. Хүндэрсэн ханиадаа эмчлүүлэх гэхэд эмнэлэгт ор олдохгүй, шалаар хэвтэнэ. Эм үнэтэй, эмнэлэг ачаалалтай. 

Манай улс утаатай тэмцээд 20 жил өнгөрчээ. Гэтэл бахь байдгаараа. Сүүлийн 15 жилд утааг бууруулах ажилд 1 их наяд төгрөг зарцуулсан гэж бодохоор дэндүү харамсалтай байна. 

Энэ их хэмжээний мөнгөний зарцуулалтыг эргэж харъя. 

2008 оноос хойш нийт 1 их наяд төгрөгийг агаарын бохирдлыг бууруулахад зориулж зарцуулжээ. 

2008-2016 онд 550 тэрбум төгрөгийг зарцуулсан. Үүнийг задалбал,

 

  • Улсын төсвийн урсгал зардлаас 97.7 тэрбум төгрөг
  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 54.9 тэрбум төгрөг
  • Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаас 9.4 тэрбум төгрөг
  • Монгол улсыг хөгжүүлэх сангаас 2.1 тэрбум төгрөг
  • Гадаадаас 104.7 сая ам.долларын зээл, 48.6 сая ам.долларын буцалтгүй тусламж
  • Улсын төсвөөс Цэвэр агаар сангийн 2011-2015 оны үйл ажиллагаанд 93.4 тэрбум төгрөг зарцуулсан.

2017-2020 онд 456.1 тэрбум төгрөг зарцуулсан байна. Задалбал,
 

  • Улс, төсвөөс 273.1 тэрбум төгрөг
  • Нийслэлийн төсвөөс 14.1 тэрбум төгрөг
  • Гадаад зээл, тусламжаас 168.9 тэрбум төгрөг зарцуулсан гэх тоо, баримт байна. 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
7(66.181.160.68) 2023 оны 01 сарын 05

Tosliin zuuhand deerees ni tulvel utaa gardaggui l yum manai ulniihan modon deeree asgaad l zavaarch baahan uuguulaad baihaar tsaas ch baisan utaa garna utaa gargahgui tuleh huneesee bolj baigaam

0  |  1
zochin(49.98.39.89) 2023 оны 01 сарын 05

jil bur boldog yum uurlugduhgui unen ymar hulduj uheltei bich ardtumen min buhimdaad yaltai turch buruugui ulral ymar solij boloh bich buhimdaad urt naslahgui uchir baigaa baidaldaa evlerch neg negendee eideg baival uvul buh machin.g zogsooj alhval mgl eruul ardtumen boloh iin busuu

0  |  0
зочин (202.131.243.186) 2023 оны 01 сарын 05

эрх мэдэлт албан тушаалтангууд утааг арилгахгүй хөрөнгө мөнгө завших хулгайлах нэг хэрэгсэл болгосон

1  |  0
ард(192.82.69.244) 2023 оны 01 сарын 05

Хоргүй утаа гэнээ бас хоргүй утаа гэж байхаа тэгээд саяны хэд хоногт цаг агаараас болж утаа үүссэн гэнэ жил болгон өвөл болдог цаг агаараас болж гал түлнэ гэдгийг хүн бүр л мэдэж байгаа ТВ ээр юу ярих гээд байгааг ойлгохгүй юм...

1  |  0
1(192.82.90.227) 2023 оны 01 сарын 05

Сайжруулсан түлшний үйлдвэр гээч ЮМАНД хэдийг зарцуулсан. Өмнөговь Дундговийн замыг эвдээд хаячихсан. Энэ бүхнийг тооцвол 2.4 их наяд хүрнээ

1  |  0
Top