Монгол, Хятадын хил хооронд УАЗ-469 автомашинаар тээвэр хийлгэхгүй

2023 оны 01 сарын 04


Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2023 оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөс нээх болсон.

Өөрөөр хэлбэл, энэ өдрөөс Замын-Үүд, Эрээн авто замын боомтоор зорчигч болон тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр болж байна. 

Нэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн наймаас доош суудалтай 20 тээврийн хэрэгслийг Хятад руу оруулахаар төлөвлөжээ. Тээврийн хэрэгслийг урьдчилан Хятад талын түншээрээ дамжуулан тээврийн хэрэгслийн жолооч болон тээврийн хэрэгслийн мэдээллийг Хятадын Гаальд бүртгүүлж, Худалдааны товчооноос баталгаа гаргуулсан байх шаардлагатай аж. 

Тээврийн хэрэгслийн үйлдвэрлэсэн улс харгалзахгүй. Харин хуучин загварын УАЗ-469 автомашиныг хил хоорондын тээвэрт ашиглах боломжгүй. Учир нь тухайн загварын автомашин нь аюулгүй байдал, өнгө үзэмжээр БНХАУ-ын тээврийн хэрэгслийн стандартыг хангахгүй гэж үзжээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зоч(66.181.161.12) 2023 оны 01 сарын 05

Хаа сайгүй оросын юмнаас татгалзаж байна даа,аргагүй аргагүй үзэмжгүй ,шатахууны мангас бас хэрэгцээ хангахаа больж

0  |  0
АРД(192.82.69.244) 2023 оны 01 сарын 04

Тэгвэл Хятадын Бээжин жип худалдаж авбал дуртай оруулж гаргах байх даа Хятад аргаа гэж...

0  |  0
Зангараг(192.82.71.111) 2023 оны 01 сарын 04

Тэнэг хүмүүсийн ухаан 32 жилийн дараа орж гардаг аж.

0  |  0
Кк(180.74.227.240) 2023 оны 01 сарын 04

Одоо баахан хүний эрх ярьсан оркууд мөөрнө

3  |  1
Ho(192.82.87.16) 2023 оны 01 сарын 04

Zov\n

4  |  0
Top