Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос "Өргөө" амаржих газрын гадна эх амаржсантай холбоотойгоор байр суурийг нь тодрууллаа.
Тэрээр "Олон нийтийн сүлжээгээр Нэгдүгээр төрөх эмнэлэгтэй холбоотой асуудал нэлээд явж байна. Юуны өмнө төрсөн эх болон нөхрөөс нь эрүүл мэндийн ажилтнуудынхаа өмнөө уучлалт хүсье.
Нөхрийг нь орж ирэхэд манай эх баригчийн гаргасан харьцаа хандлагад асуудал байна. Үүнд ёс зүйн хариуцлага тооцно. Гэхдээ тэр хүнийг ажлаас халахгүй. Ёс зүйн хариуцлага тооцоход үе шаттай арга хэмжээ авдаг учраас хариуцлагыг нь тэр дагуу тооцоод явна.
Бид камер шүүж, болсон процессыг үзсэн. 4 мин 52 секунд байгаа. Үүн дээр яалт ч үгүй төрөлтийн хоёрдугаар үе эхэлчихсэн байсан учраас байгаа орчинд нь эхийг төрөх нөхцөл байдлыг хангаж, яаралтай тусламж үзүүлдэг. Нэгэнт хоёрдугаар үе шат эхэлчихсэн үед тээвэрлэх ямар ч боломж байдаггүй. Яг тухайн үед эх баригч тэр тусламжийг үзүүлсэн.
Мэдээж төрүүлсний дараа эмнэлэгт шаардлагатай бүх тусламж, үйлчилгээг үзүүлээд явж байгаа. Надад өгсөн мэдээллээр одоогоор төрсөн эх болон хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа. Хүүхэд жин алдагдалтай буюу 2 кг 370 грамм төрсөн учраас нярайн тасагт эмчилгээ хийгдэж байгаа" гэлээ.

Сэтгэгдэл ( 6 )
Больдоо. Ажлаа хийсэн хүнийг аагаа багтааж ядсан арчаагүй, хариуцлагагүй аавын ая занд нийцүүлэн арга хэмжээ эвэх хэрэггүй дээ. Харин тэр аавд эхнэрээ төрнө гэдгийг мэдэж байсан бол цаг алдалгүй эмнэлэгт очих эсвэл түргэн тусламж дуудах зэрэг өөрөөс хамаарах бүхий л арга хэмжээг авах хэрэгтэй гэдгийг сайн ойлгуулах арга хэмжээ авсан нь дээр байхаа...
/юуных нь ёс зүйн алдаа байдгийн эх баригч жаахан уурласан байж болох л юм ххүхдийг эсэн мэнд эх барьж авсан нь буруу болж байна уу . Монголд ажил хийдэг хүн нь дандаа бурууддаг хачин тогтолцоотой болсон эх баригчид ямар ч буруу байхгүй ээ. эхэнрээ төрөхийг мэдсээр байж анхаарал тавиагүй нөхрийн буруу манай монголчуудын буруугаа бусдаас хайдгийн нэг жишээ юм. САйд нь ч гэж сайд фэйсбүүкээр сэвсний төлөө эх баригчид ёс зүйн хариуцлага тооцно ч гэх шиг хэнд айн хүн болж харагдах гээд байгаан ажилтанаа өмөөрсөн шиг өмөөрч хамгаалсан шиг хамгаалж чадахгүй сайдыг ямар сайд гэдгийн . тэнэг сайд
Ажлаа хийж байсан хүнийг битгий буруутга, урмыг нь хугалхаар ууцыг нь гэж ардын үг байдаг. Ажилтны буруу биш ээ, архичин аавын л буруу. Ажил хийсэн хүнийг их бага ямар нэг байдлаар буруутгаад байвал ажил хийх хүнгүй л болно шүү. Зарим зүйлд хатуу байх хэрэгтэй.
Энд ажилтан биш аавтай хариуцлага тооцох ёстой гэртээ түргэн дуудаад хүлээж байх ёстой хүн чинь эхнэрээ яах санаатай хүйтэн машинд суулгаад чирж явдаг бна аа хувь хүний асар их доголдол шүү иргэн хүн эрх ярих дуртай шүү дээ үүн доор үүргээ сайн мэдэх ёстой шүү
гэнэтийн явдалуудаар амьдрал дүүрэн байдаг логикоор сэтгэ өөрийгөө аврахын тулд бусдыг буруутгахаа боль
Энэ бол алдаа биш. Азгүй тохиолдол. Хэрэв, үүнийг алдаа, ёс зүйн зөрчил гэвэл Эмнэлэгийн алдаа учир тоймоо алдана.Бас нөхрийн үйлдэл буруу биш.