Иргэд хүүхдийн мөнгө авах ХҮСЭЛТ ГАРГАХ шаардлагагүй

2023 оны 01 сарын 06

ХҮҮХДИЙН МӨНГӨН ТЭТГЭМЖИД ХАМРАГДАХ ИРГЭД ХҮСЭЛТ ГАРГАХ ШААРДЛАГАГҮЙ

Хүүхдийн мөнгийг халамжийн үйлчилгээ болгож, зорилтот бүлэгт чиглүүлэх зорилгоор УИХ-аас Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг 2022 оны арвандүгээр сарын 11-ний өдөр баталсан. Мөн Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуульд хүүхдийн мөнгийг 1139.2 мянган хүүхэд буюу нийт хүүхдийн 91 хувьд 100 мянган төгрөгөөр үргэлжлүүлэн олгохоор тооцон 1367.0 тэрбум төгрөг баталсан.

Засгийн газраас төрийн байгууллагуудын үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, төрд цугларсан их өгөгдлийг төрийн бодлого шийдвэрт ашиглах, төрийн байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох эрх зүйн орчин бүрдсэн учраас төрийн байгууллагын мэдээлэлд суурилан, өрхийн амьжиргааг үнэлж хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүүхдийг тодорхойлох юм.

Иймд иргэд хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлт гаргах шаардлагагүй.

Иргэд 2023 оны нэгдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн хүүхдийн мөнгөнд хамрагдсан эсэхээ Нийгмийн халамжийн нэгдсэн систем /ehalamj/, төрийн үйлчилгээний нэгдсэн систем /Е-Моngolia/-ийг ашиглан шалгах, мөн сум, хорооны нийгмийн ажилтанд хандан шалгуулах боломжтой.

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2023 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс олгоно.

Эх сурвалж: ХНХЯ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бурхан(203.23.49.49) 2023 оны 01 сарын 06

Хүүхдийн мөнгөнөөс бусад бүх халамжаа хас. Хүнсний толон хэрэггүй. Ажил хийж цалингаараа амьдарч сургах хэрэгтэй.Ажилгүйдэлийн тэтгэмжийг 15 хоног болго. Цахилгаан усны хөнгөлөлтөө зогсоо. Өлсөөд ядраад байвал архи уухаа болиод ажил хийцгээ. Хувиараа хөдөлмөр эрхлэгчидээс татвар ав

0  |  0
Top