Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг гаргах аргачлалыг хэлэлцлээ

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 06

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох ажлыг тусгасны дагуу нуурт живсэн машин, тээврийн хэрэгслийг эрэн хайх, илрүүлэх судалгааны эхлүүлээд байна.

Живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, эрэн хайх, татан гаргах дэд ажлын хэсгийг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн ахлан ажиллаж байна.

 

 

Тус ажлын хэсгийн хуралдаан болж, судалгааны явцад илрүүлсэн техник хэрэгслийн байршил болоод татан гаргах ажиллагааг зохион байгуулах аргачлалын талаар хэлэлцлээ.

Энэ үеэр ажлын хэсгийн эрдэмтэн, судлаачид өөрсдийн тооцоо судалгааг үндэслэн бүтээсэн туршилт гүйцэтгэлийн жижгэрүүлсэн загварыг танилцуулж, харилцан мэдээлэл солилцсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top