"Өнөр бүл" хүүхдийн төв нь хүүхдийн оролцоонд тулгуурлан, амьдрах ухааны болон бие даан амьдрах чадварыг эзэмшүүлэх зорилгоор 2016 оноос хойш “Амьдрал ухааны боловсрол олгох” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүнд хүүхдүүд айл шиг тав тухтай орчинд амьдарч, гэр ахуйн цахилгаан хэрэгсэлтэй зөв харьцах, өөрийн хүссэн хоолыг хийх, хувцсаа угаах, гэрээ цэвэрлэх, аливаа зүйлийг ариг гамтай хэрэглэх, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх, ах эгчээ хайрлан хүндэтгэх гэх мэт маш олон чадваруудад суралцсаар байна.
Үүний нэг тод жишээ бол тус төвийн хүүхдүүд гэрийн боорцогны үйлдвэрлэлээс талх, нарийн боовны үйлдвэрлэл рүү шилжиж, гэртээ талхаа барьж, аяган бялуу хүртэл хийж сурчээ.
Сэтгэгдэл ( 1 )
Амьдрах чадвартай хүүхдүүд гарахнээ, энэ төвийн багш, ажилчид, захирал нь гээд ухаантай хүмүүс байдаг юм байнаа,