МСҮТ-ийн төгсөгчдөд ТЭТГЭЛЭГ олгоно

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 01 сарын 07

2022-2023 оны хичээлийн жилийн нэгдүгээр улиралд мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг улсын хэмжээнд 8611 суралцагч төгсөнө. Монгол Улсын Засгийн газрын 2022.03.16-ны өдрийн 122 дугаар тогтоолын дагуу суралцагчид төгсөхөд нь нэг удаа тэтгэлэг олгож байна.

Суралцагчийн төгсөлтийн үнэлгээ хийх үйл ажиллагаа 2023.01.02-ны өдрөөс эхэлсэн бөгөөд төгсөлт хийсэн тухай бүрд политехник коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдээс ирүүлсэн холбогдох баримт бичиг, цахим системийн мэдээлэлд үндэслэн журмын дагуу тэтгэлгийг олгоно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Отгонжаргал (202.126.90.40) 2023 оны 07 сарын 07

МСҮТ Мөнгө хэзээ орох бэ

0  |  0
Top