Маргааш буюу 2023 оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн Замын-Үүд-Эрээний боомт нээгдэнэ. Үүнтэй холбоотойгоор Автотээврийн үндэсний төвөөс дараах зөвлөмжийг олон нийтэд хүргэжээ.
1. Нуклейн хүчлийн шинжилгээ
БНХАУ-ыг зорих иргэд хил нэвтрэхийн өмнө 48 цагийн дотор нуклейн хүчлийн шинжилгээ өгөх шаардлагатай бөгөөд сөрөг хариу гарсан зорчигч Хятад руу явах боломжтой. Хэрэв зорчигчийн шинжилгээний хариу эерэг гарсан бол сөрөг болсны дараа зорчих боломжтой.
2. Гаалийн эрүүл мэндийн мэдүүлэг
БНХАУ-ыг зорих иргэд онгоцонд суухаасаа өмнө 48 цагийн дотор өгсөн нуклейн хүчлийн шинжилгээний хариуг WeChat-ийн туслах программ, вэб сайт (https://htdecl.chinaport.gov.cn/.../healthDe.../declare.html) болон China Customs APP-аар дамжуулан "БНХАУ-аас гарах/орох эрүүл мэндийн мэдүүлэг"-ийг англи, хятад хэл дээр урьдчилан бөглөсөн байх шаардлагатай. Эсхүл цаасаар монгол хэл дээр бөглөх боломжтой.
3. Хилээр нэвтрэх хорио цээрийн дэглэм
БНХАУ-ын хилээр нэвтэрсний дараа иргэд нэгдсэн нуклейн хүчлийн шинжилгээнд хамрагдах шаардлагагүй. Гаальд эрүүл мэндийн мэдүүлэг нь хэвийн, тогтоосон хорио цээрийн дэглэмийн зөрчилгүй хүмүүс хэвийн нэвтрэх боломжтой. Эрүүл мэндийн байдал нь хэвийн бус буюу халуурах зэрэг шинж тэмдэгтэй хүмүүсийг гаалийн байгууллага түргэвчилсэн шинжилгээнд хамруулна. Түргэвчилсэн шинжилгээний хариу нь эерэг гарсан иргэд, хэрэв суурь өвчингүй, шинж тэмдэггүй эсвэл хөнгөн шинж тэмдэгтэй бол гэртээ болон байрлах газартаа тусгаарлаж, бие даан эмчлэх боломжтой. Хариу сөрөг гарсан тохиолдолд гаалийн байгууллага хууль тогтоомжийн дагуу хэвийн дэглэмээр шалган нэвтрүүлнэ.
МОНГОЛ УЛСААС БНХАУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙД БОЛОН КОНСУЛЫН ШУУРХАЙ УТАСНЫ ЖАГСААЛТ:
Сэтгэгдэл ( 0 )