ТАНИЛЦ: Эрээн хотод нуклейн хүчлийн шинжилгээ өгөх заавар

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 07

БНХАУ Ковид-19 цар тахалтай тэмцэх хорио цээрийн дэглэмээ шат дараатай бууруулж, энэ сарын 8-ны өдрөөс эхлэн хуурай замын хилийн боомтоор олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг сэргээхээр болсон. Үүнтэй холбогдуулан БНХАУ-ын Эрээн хотод нуклейн хүчлийн шинжилгээг тус хотын Ардын эмнэлэгт Даваа-Ням гарагуудад 8:00-12:00, 15:00-21:00 цагуудад авах бөгөөд шинжилгээний хариу дараах байдлаар гарах ажээ. Тодруулбал, 

  •  8:00-10:00 цагийн хариу 15:00 цагаас хойш
  •  10:00-12:00 цагийн хариу 18:00 цагаас хойш
  •  15:00-18:00 цагийн хариу 21:00 цагаас хойш 
  •  18:00-21:00 цагийн хариу 24 цагаас хойш тус тус гарах юм. 

ГАДААД УЛСЫН ИРГЭД ЭРЭЭН ХОТЫН АРДЫН ЭМНЭЛЭГТ ШИНЖИЛГЭЭ ӨГӨХӨӨР ОЧИХДОО:

  1. Хувийн баримт бичгээ сайтар бүрдүүлэх 
  2. 12 юанийн төлбөр тушааж, баримт авах
  3. Яаралтай түргэн тусламжийн хэсгээс бар код авах
  4. Шинжилгээ авах цэгт очиж, шинжилгээгээ өгөх замаар үйлчлүүлэх юм. 

Шинжилгээний хариуг дээр дурдсан цагийн хуваарийн дагуу Эрээн хотын "Ардын эмнэлэг"-т байрлах автомат машинаас авах бөгөөд ингэхдээ мөнгө тушаасан баримт дээр ID гэсний ард бичигдсэн 10 оронтой тоог хийн, Хятад улсад хэрэглэж буй гар утасны дугаараа оруулснаар хэвлэн авах боломжтой болох ажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top