Эрүүл мэндийн яамнаас Замын-Үүд-Эрээнийг зорьж буй иргэдэд зориулсан ЗӨВЛӨМЖ гаргав

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 07

Эрээн-Замын үүдийэ зорчих хөдөлгөөнийг маргаашнаас /2023.01.08/ эхлэн нээхтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас дараах зөвлөмжийг гаргасан байна. Үүнд: 

  1. Онцын шаардлагагүй бол халдварын тархалт өндөртэй улс оронд зорчихгүй байх;
  2. Дотоод орчин, нийтийн тээврийн хэрэгсэл, олон хүн цугларсан газарт амны хаалт заавал зүүж, 2 цаг тутамд солих;
  3. Гараа бохирдсон тухай бүр савандаж угаах, эсвэл гар халдваргүйжүүлэгч ашиглах;
  4. Хүн хоорондын зай барих;
  5. Коронавируст халдвар (Ковид-19)-аар өвдсөн болон дархлаажуулалтад хамрагдснаас хойш 6 сар өнгөрсөн бол дархлаа сэргээх тунд хамрагдах;
  6. Хуурай ханиалгах, хоолой өвдөх, хоолой сэрвэгнэх зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд бусдаас өөрийгөө тусгаарлан амны хаалт тогтмол зүүх, эрүүл мэндийн байгууллагад хандах;
  7. Ханиах, найтаах зэрэг халдварын шинж тэмдэгтэй хүнээс зай барих;
  8. Нэг тавагнаас олноор иддэг хоолноос татгалзах;
  9. Хил хяналтын байгууллагын тавьсан шаардлага, эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг дагаж мөрдөх;

Замын-Үүд-Эрээний чиглэлд зорчих хөдөлгөөн хийж буй иргэд та бүхэн дээрх зөвлөмжтэй сайтар танилцан, өөрийн болоод бусдын эрүүл мэндийн төлөө хариуцлагатай байна уу. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.81.131) 2023 оны 01 сарын 07

Хэрвээ Хятадаас санаатай болон санамсаргүй байдлаар өөрөөр хэлбэл Хятадаас орж ирсэн иргэдийг ковид тестын хяналт, шинжилгээний бичиггүй, дархлаажуулалт хийгээгүй иргэдийг Засгийн Газар Ковид оруулж ирвэл Монгол үндэстнийг устгах бодлого явуулсан, эх орноосоо урвасан үндэслэлээр төрийн гурван өндөрлөгийг цаазаар аваачих хэрэгтэй.

0  |  0
Иргэн(124.158.69.34) 2023 оны 01 сарын 07

Нил Корона орж ирнэ Монголчуудын ариун цэврийн дэглэм сахилга бат байхгүй шүү

1  |  0
Top