Замын-Үүд автозамын боомтын зорчигчийн хөдөлгөөнийг нээлээ

2023 оны 01 сарын 08

БНХАУ-ын Засгийн газар 2023 оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөс буюу өнөөдрөөс эхлэн хилээ нээж байна.

Үүнтэй уялдаад Замын-Үүд олон улсын боомтын авто замаар зорчигч, авто тээврийн хэрэгсэл үйл ажиллагаа өнөөдрөөс мөн хэвийн горимд шилжлээ.

Өнгөрсөн хугацаанд зорчигчийн хөдөлгөөнийг хязгаарлаж байсан бөгөөд ийнхүү өнөөдрөөс эхлэн зорчигч, ачаа тээврийн хөдөлгөөнийг эхлүүллээ.

Монголын талаас өнөөдрийн 08:00 цагаас хойш эхний 300 зорчигт автобусаар нэвтэрчээ.

Мөн БНХАУ-аас Монгол руу нэвтрэх иргэдийн хөл хөдөлгөөн багагүй байна.

МОНГОЛ УЛСААС БНХАУ-Д ЗОРЧИХ ЗОРЧИГЧДЫГ ЗАЙНААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХЯНАХ ЗОХИЦУУЛАЛТЫН ТАЛААР

БНХАУ-ын Засгийн газар 2023 оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн шинэ төрлийн коронавирусийг B ангиллын халдварт өвчнөөр бүртгэсний дараа БНХАУ-д зорчих гадаад улсын иргэдэд зориулан дараах арга хэмжээг авна.

1. Нуклейн хүчлийн шинжилгээ

БНХАУ-д  зорчих иргэд хил нэвтрэхээс өмнө 48 цагийн дотор нуклейн хүчлийн шинжилгээ өгөх шаардлагатай бөгөөд сөрөг хариу гарсан зорчигч БНХАУ-д зорчих боломжтой. Хэрэв зорчигчийн шинжилгээний хариу эерэг гарсан бол хариу сөрөг болсны дараа тус улсад зорчих боломжтой.

2. Гаалийн эрүүл мэндийн мэдүүлэг

БНХАУ-д зорчих иргэд хил нэвтрэхээсээ өмнө 48 цагийн дотор өгсөн нуклейн хүчлийн шинжилгээний хариуг WeChat-ийн туслах программ, цахим хуудас (https://htdecl.chinaport.gov.cn/htdeclweb/home/pages/healthDeclare/declare.html) болон China Customs APP-аар дамжуулан “БНХАУ-аас гарах/орох эрүүл мэндийн мэдүүлэг”-ийг англи, хятад хэл дээр урьдчилан бөглөсөн байх шаардлагатай. Мөн цаасаар монгол хэл дээр бөглөх боломжтой.

 

3. Хилээр нэвтрэх хорио цээрийн дэглэм

БНХАУ-ын хилээр нэвтэрсний дараа иргэд нэгдсэн нуклейн хүчлийн шинжилгээнд дахин хамрагдах шаардлагагүй. Гаалиар эрүүл мэндийн мэдүүлэг нь хэвийн, тогтоосон хорио цээрийн дэглэмийн зөрчилгүй иргэд хэвийн нэвтрэх боломжтой. Эрүүл мэндийн байдал нь хэвийн бус буюу халуурах зэрэг шинж тэмдэгтэй иргэдийг гаалийн байгууллага түргэвчилсэн шинжилгээнд хамруулна. Түргэвчилсэн шинжилгээний хариу нь эерэг гарсан иргэд, хэрэв суурь өвчингүй, шинж тэмдэггүй эсвэл хөнгөн шинж тэмдэгтэй бол гэртээ болон байрлах газартаа тусгаарлаж, бие даан эмчлэх боломжтой. Хариу сөрөг гарсан тохиолдолд гаалийн байгууллага хууль тогтоомжийн дагуу хэвийн дэглэмээр шалган нэвтрүүлнэ.

4. Яаралтай үед холбоо барих

Иргэн танд БНХАУ-ын хилээр нэвтрэх үед болон хилээр нэвтэрсний дараа эрүүл мэндтэй холбоотой болон бусад асуудлаар яаралтай туслалцаа хэрэгтэй бол Монгол Улсаас БНХАУ-д суугаа ДТГ-уудтай дараах шуурхай утас болон цахим шуудангаар холбогдоно уу.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(86.111.137.145) 2023 оны 01 сарын 09

Hyatadad Covid degdeed bhad tenuuchileed yugaa hiinee ain?!!!

0  |  0
DR. PRADHAN(197.211.53.59) 2023 оны 01 сарын 09

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. PRADHAN(197.211.53.59) 2023 оны 01 сарын 09

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
ЗОЧИН(43.242.243.54) 2023 оны 01 сарын 08

ХИЛ, ГААЛИЙН ҮЗЛЭГ ГЭЭД ЧЕМОДАН, ЦҮНХ, ТОР СУЛЛААД Л, НЭГЖЭЭД ЭХЭЛДЭГ, АЙМААР ДАА, ҮҮНИЙГЭЭ Л БОЛЬЧИХ, ОДОО ЦАГТ ИНГЭЖ УХАЖ ҮЗЛЭГ ХИЙДЭГ БООМТ ДЭЛХИЙ ДЭЭР ХОВОР ШҮҮ, ТЭДНИЙ ХҮНД СУРТАЛ ГЭЖ БАС АЙМААР ШҮҮ, ХӨДӨЛЖ ЯДААД Л, ЧӨЛӨӨТ БҮС ГЭЖ БУЙ ЮМ БОЛ ЭДГЭЭРЭЭ БОЛЬЧИХ, ИРГЭД ЯВУУТ ДУНДАА ЗОГСООД Л ПАСПОРТОО ХАРУУЛААД Л, ТАМГА ДАРУУЛААД Л ТҮРГЭН ШУУРХАЙ ГАРЧ, ОРДОГ БАЙХ ЁСТОЙ.

0  |  0
Top