Азийн физикийн олимпиадыг анх 2000 онд санаачилж, Индонез улс зохион байгуулж байсан юм. Тэгвэл Азийн физикийн 23 дахь удаагийн олимпиад Монгол Улсад болох гэж байна.
Олимпиад 2023 оны тавдугаар сарын 22-30-ны өдрүүдэд болно. Олимпиадад Азийн 30 гаруй улсын 240 орчим сурагч, 60 гаруй чиглүүлэгч багш энэ удаагийн олимпиадад оролцох юм.
Энэ олимпиад нь:
-Физикийн боловсролын чанарыг үнэлэх, түвшинг тогтоох
-Физикт авьяастай, ирээдүйтэй хүүхэд залуусыг дэмжих, мэргэжлийн түвшинд ахих боломж олгох
-Бүс нутгийн олон төрлийн соёлтой танилцах, түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.
Азийн Физикийн олимпиадыг зохион байгуулснаар Физикийн шинжлэх ухааныг сурталчлан таниулах, Азийн улсуудын физикийн шинжлэх ухааны хөгжлийн түвшин, сурагчдын мэдлэг, чадварын баримжаа гаргах, Монголын физикийн салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын физикийн шинжлэх ухааныг сонирхон судлагчдыг дэмжих, олон улсын хэмжээнд өрсөлдүүлэх боломжийг нээх юм.
Сэтгэгдэл ( 0 )