ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн нь барилга байгууламжийн хийц, бүтээцийн бат бэхийн чанарыг үл эвдэх технологи ашиглан барилгын газар хөдлөлтийн тэсвэржилтийн үнэлгээ хийж, мэргэжлийн дүгнэлт гаргадаг боллоо.
Онцгой байдлын ерөнхий газраас Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран 2017- 2019 онд хэрэгжүүлсэн “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд барилга, байгууламжийн газар хөдлөлтийн тэсвэржилтийг хэмжих тоног төхөөрөмжийг Монгол Улсад нийлүүлсэн.
Гамшиг судлалын үндэсний хүрээлэн нь Швед улсад үйлдвэрлэгдсэн пандит лаб, шмидт алх, профометр багажуудаар барилгын материалын нягт, цууралт, бетоны үе, аматурын зэврэлт зэргийг хэмжиж барилгын газар хөдлөлтийг тэсвэрлэх чадвар, эрсдэлийг тодорхойлж тус багаж төхөөрөмжийг ажиллагаанд оруулаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )