Нийслэлчүүд утаагүй хэмээх сайжруулсан шахмал түлшийг дөрөв дэх өвөлдөө хэрэглэж байна. Гэвч агаарын бохирдлыг бууруулж, утаагүй Улаанбаатар болох зорилгодоо хүрч чадсангүй.
Агаарын чанар, орчны бохирдол гамшгийн түвшинд хүрч хордсон хүүхэд, томчуудгүй эдгэрэхгүй ханиад тусаж, халуурч бүлээрсэн хүүхдүүд эмнэлэгтээ багтахгүй коридорт хэвтэн эмчлүүлж байна.
Улаанбаатар хотод нэг сая гаруй хүн эрүүл мэндээрээ хохирч, амь насаараа дэнчин тавьж амьсгалахын төлөө тэмцэж байна.
Тэр тусмаа хүүхдийн ханиад томуу маш их байна. Эмнэлгүүдийн ор хүрэлцэхгүй иргэд коридорт ч хамаагүй хүүхдээ аваад хэвтмээр байна гэх. Цаана нь коридор ч олдохгүй эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ эмнэлгийн бараа харж чадахгүй байна.
Манай улс утаатай тэмцээд 20 жил өнгөрчээ. Гэтэл бахь байдгаараа. Сүүлийн 15 жилд утааг бууруулах ажилд нэг их наяд төгрөг зарцуулсан гэж бодохоор дэндүү харамсалтай. Гэвч утаа огтхон ч буурсангүй. Харин ч улам хоруу болж, хот улам л харанхуйлж, өвчлөл, татвар л нэмэгджээ. Ард түмэн утаа, өвчлөл, татвар гурвын дороос өндийхөөргүй боллоо.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 1 )
HURELSUHIIIFG ARD TUMNII ESREG GEMT UILDELD N SHOROND SUULGAH HTEI : SAIJRUULSAN TULSH GJ HORIIG HUCHEER HEREGLUULJ TUMEN ARDIIG ERUUL MENDEER HOHIROOJ BAIGAAG IIN TULUUU ALAH CH BAGADNA