Урьд өмнө томилогдсон сайд хэмээх зарим саадаа яая гэж байхад саяхан сайдуудын томилгоо хийхэд бас нэг саад нэмэгдлээ.
Аливаа томилгоо алдаа оноотой байдаг. Үүнийг хэзээ ч төгс шийдэж чадахгүй гэдгийг хүлээн зөвшөөрнө. Өнөөдөр Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжүүлэх хүрээнд эх орны томоохон төсөл хөтөлбөр эхлүүлэхээр зорьж байна. Гэтэл ямар нэг томилгоон дунд ажлын чөдөр тушаа болсон нөхөд шургалчихсан байх юм. “Гуя дагаж хүзүү” гэж зүгээр ч нэг хэлээгүй бололтой дог. Үүгээрээ би юу хэлэх гээд байна вэ гэхээр нэгэн насаараа улс төрд шантааж хийж, эрх мэдэл, албан тушаалын төлөө явж ирсэн, бизнесмэн, урваач шарваачдыг хэлж байгаа юм. Учир нь урваж шарваж, шантааж хийж, хувийн бизнесээ өөд татах гэсэн нөхөд хэзээ ч сайн ажиллахгүй.
Өнгөрөгч есдүгээр сард томилгоо хийхэд Биеийн тамир, спорт хариуцсан үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайдаар Б.Бат-Эрдэнэ, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайдаар Ж.Сүхбаатар гэх мэт шантаажлагчдыг оруулж ирсэн бол мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Х.Болорчулуун, сая Барилга, хот байгуулалтын сайдаар Ц.Даваасүрэн гэх шантаажлагчийг оруулж ирлээ. Шантаажлагч гэдгийг намынхан нь болон мөр зэрэгцэн парламентад ажиллаж байгаа нөхөд нь хэлсэн гэдгийг энд зориуд дурдах хэрэгтэй. Томилгоон дунд орж ирсэн зарим нэг саадуудыг харахаар “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжих эсэхэд эргэлзэж байгаа хүн ч бий. Гэхдээ энэ хэдэн шантжаалагчаар Засгийн газрыг төлөөлүүлэх гэсэнгүй. Ажлаа хийдэг хүмүүс нь төслүүдээ урагшлуулж, үр дүнг нь үзэж таарна. Гагцхүү энэ мэт шантжаалагчид яах аргагүй чөдөр тушаа болно.
Хамгийн сүүлд томилогдоод байгаа Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн гэхэд өнгөрөгч намраас эхлээд Засгийн газрыг шүүмжилж, сүүлдээ Сангийн сайд Б.Жавхлантай сөргөлдөж эхэлсэн. Улмаар Засгийн газрыг унагаах тухай яриа ч явсан. Удаа дараа хэвлэлийн хурал зарлаж гээд “юм” “юм” л болсон. Энэ үеэр хэвлэлүүд ч янз бүрийн таамаг дэвшүүлэхдээ “Ц.Даваасүрэн гишүүнд ямар нэг эрх ашгийн сонирхол байна, хөрөнгө мөнгө үү, албан тушаал уу” гэх мэтээр онцолж байсан нь өнөөдөр биеллээ олж байх шиг. Энэ бол хардлага хэдий ч үйл явдал давхцаж байгааг дурдахаас өөр аргагүй. Мэдээлэх үүрэг нь ч байна.
Удаа дараа Ц.Даваасүрэнд боорлуулсан Сангийн сайд Б.Жавхлан “Ц.Даваасүрэн гишүүн шударга үнэний дүрд тоглож гүйдэг. Тэр Ц.Гансүх гэх залууг Дарханы арьс шир боловсруулах цогцолбор Төрийн өмчит үйлдвэрийн газрын даргаар томилуулсан. Гэтэл гишүүн маань өөрөө эрчим хүчний мэргэжилтэй хүн байж гэнэт арьс ширний хүн болж, гадаадад арьс ширний үйлдвэрт очоод зураг хөрөг болон гүйгээд байсан. Энэ нь Дарханы арьс ширний цогцолбор дээр 160 сая еврогоос 103 сая еврогийн баталгааг Засгийн газраас гаргуулъя гэсэн хүсэлт бидэнд ирүүлсэн. Үүнийг бид боломжгүй гэж үзээд хууль дүрэм журмын дагуу шийдвэрлэсэн юм. Харин тэр энэ асуудлаас үүдэн шантааж хийж байгаа юм" гэдгийг УИХ-ын чуулганы хуралдаан, ард түмний индэр дээрээс хэлж байв.
Мөн Ц.Даваасүрэнг сайдаар томилогдоход Г.Амартүвшин гишүүн “Ц.Даваасүрэн гишүүн хувийн шантаажийн улс төрөөр олонд танигдсан хүн. Бусад гишүүд рүү дайрдаг, доромжилдог, гүтгэдэг. Эрчим хүчний сайд байхдаа Хөгжлийн банкнаас зээл авсан ч зээл нь Хөгжлийн банкан дээр ямар ч төлөлт байхгүй. Анхнаасаа барьцаа хөрөнгөгүй зээл авчихсан. Тэр зээл нь төслийг удирдаж байгаа хэдэн хүний цалинг санхүүжүүлсэн төдий. Ц.Даваасүрэнг сайдаар ажиллаж байхад эрчим хүчний салбарт ямар ахиц гарсан юм бэ. Нэг ч цахилгаан станц нэмж баригдаагүй. Гадны хөрөнгө оруулалтыг байнга жадалдаг гишүүн шүү дээ. Өнөөдөр Хөшигийн хөндий, Хархорин гээд дагуул хотуудын олон чухал төсөл байна. Одоо энэ төслүүд эхлэхгүй, төсвөөсөө хэтэрнэ, хугацаа алдана, бүтээн байгуулалтыг явахгүй гэж би эмзэглэж, болгоомжилж байна. Ер нь бол Ц.Даваасүрэн гишүүн энэ Засгийн газрын, Ерөнхий сайдыг бүх юмыг эсэргүүцэж ирсэн” хэмээн байр сууриа илэрхийлж байв. Намынх нь журамт нөхөд, нэгэн парламентын гишүүдээс хоёрхон хүний байр суурийг харахад л ийм байна. Гэтэл Ерөнхий сайд түүнийг томилохдоо “Орхоны хөндий болон Хөшигийн хөндийд шинэ хот байгуулах, нийслэл Улаанбаатар хотын гэр хорооллын хэсэгчилсэн дэд бүтцийг шийдвэрлэж, гэр хорооллын асуудлыг шинэ шатанд гаргахад Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан болон улс төрийн туршлагыг харгалзан үзлээ” гэж байв. Гэтэл мөр зэрэгцэн ажиллаж, сайн муугаа, зан зангаа мэдэх нөхдийнх нь байр суурь ихээхэн зөрүүтэй байна.
Тэгвэл жаахан урагшлуулаад харахаар тухайн үед Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг томилж байгааг огтхон ч ойлгоогүй. Юуны өмнө тэр өөрөө хүнсний салбарт бизнес хийдэг улстөрч гэхээр ашиг сонирхлын том зөрчил илэрч байна. Тодотговол, “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль” гэж бий. Уг нь энэ хуулиа мөрдвөл Х.Болорчулуун сайд болох учиргүй хүн. Түүнд асар том ашиг сонирхлын зөрчил бий. Урьд өмнө бизнес эрхэлж байсан нь хамаагүй байж болох ч түүний Хөрөнгө орлогын мэдүүлэгт “Дорнод” гурил, тэжээлийн үйлдвэрт хувь эзэмшдгийг дурдсан нь бий. Уг хуулийг энгийн байдлаар ойлгуулахад ашиг сонирхлын зөрчлийн тухай ойлголтод төрийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол нь төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх албаны чиг үүрэгтэй нь харшлахыг ойлгодог. Үүнээс байнга, бололцооныхоо хэрээр зайлсхийж, өөрийн болон төрийн байгууллагынхаа нэр хүндийг эрсдэлд оруулахгүй байх шаардлага төрийн албан тушаалтнуудад тавигддаг л зүйл. Өөрөөр хэлбэл, Х.Болорчулуун салбарын сайдаар томилогдохоос зайлсхийх хэрэгтэй. Ерөнхий сайд, Засгийн газраас санал болгосон ч татгалзах агуулга бүхий эрх зүйн орчинтой. Харин манай төрд хуулиасаа эсрэг, шантааж хийж байгаад ч хамаагүй улайрч сайд болдгийн цаана юу байна. Өнөөх л ашиг сонирхлын зөрчил бүр амь бөхтэй оршиж байгааг харуулсан хэрэг болно. Нөгөө талаар тэр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан хэрэгт холбогдож байсан хүн. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа хамгийн олон сан бий. Тэр бүрээс энэ зээл гардаг гэхээр бас л нэг ашиг сонирхол.
Өнгөрөгч даваа гарагт гэхэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулууны гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд, мөн улсын хөрөнгийг шамшигдуулсан тухай үндэслэл бүхий баримт бичгийг шалгуулахаар иргэдийн төлөөлөл Авлигатай тэмцэх газарт өчигдөр хандаж, Монгол Улсыг удирдан чиглүүлж яваа улс төрийн албан хаагчдын талаар үнэн, худал нь мэдэгдэхгүй асар их мэдээлэл цацагдаж ард нийтийг маш ихээр бухимдуулж байна. Үүний нэг бол Х.Болорчулуун сайд хэмээв. Ингэхдээ тэд сайд Х.Болорчулуун нь Дорнод бүсийн эрчим хүчний станцтай салшгүй холбоотой гэдэг нь баримтаар нотлогдож байна. Учир нь тухайн станцын дарга нь түүнтэй худ ургийн хамааралтай Г.Отгонбаатар гэж хүн бий. Тэд 2018 оноос хойш өөрийнхөө хамаарал бүхий буюу төрсөн дүү, хамаатан садны зээ дүү гэх мэт хүмүүсээр дамжуулж 18 удаа тендер авсан байдаг. Зээ дүүгийнх нь хүүхдийн нэр дээр байдаг компани 2021 онд барилгын тусгай зөвшөөрөл, эрчим хүчний станцад бараа нийлүүлэх тендерийг 2022 онд тус тус авсан гэхээр нийт найман тендер авсан, төрсөн дүүгээ “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн ТУЗ-д багтаасан нь давхар нүүрсний хулгайтай холбоотой гэдэг үндэслэлээр шалгуулахаар хандаж байгаагаагаа илэрхийлсэн.
Ийм л хоёр сайд олон төсөл хөтөлбөр эхлүүлж хөдөлгөх гэж буй Засгийн газрын танхимд багтаад байгааг л хүмүүс шантаажны” гэж нэрлээд байх шиг байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 5 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n
Өнөөгийн УИХ-д байгаа улс түмнийхээ төлөө гэсэн сэтгэлтэй цөөхөн хэдэн гишүүдийн тоонд Даваасүрэн, Болорчулуун нар зүй ёсоор ордог. Тийм ч учраас Оюун-Эрдэнэ хүчээ сэлбэх, тэдний хүчийг ашиглах гэж засгийн газартаа урьж оролцуулсан. Харин манай нөгөө МАНАН Маскийнхан, тэдний хөлсний бичээч, гар хөлгийнхөн энэ хоёрыг засгийн газраас холдуулахыг тулд ил далд бүхий л аргаа хэрэглэхээр шийджээ. Учир нь их энгийн л дээ. Засгийн газартаа Оюун-Эрдэнийг хүчгүйдүүлж, ЭТТ, УБТЗ, БОАЖЯ зэрэг манай нийгмийн бараг бүхий л салбарт бугшисан нөгөө айхтар ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИД-ыг илрүүлэх ажлыг саатуулах л юм а
Улсын хөрөнгийг идэх гэж, идсээр байгаад ярзайсан нэг төрлийн жүжигчид. Ийм жүжигчидийг сонгодог нэг төрлийн мал амьтанууд болчихсон байна...
Даваасүрэн гэгч этгээд бол зүгээр л жинхэнэ ”ШАНТААЖЧИН”. Нэгмөсөн 38 яам байгуулаад, гишүүн нэр зүүсэн ”ХУЛГАЙЧ”уудаа сайд, дэд сайдаар томилчих оо, зүгээр. Арай л доромжлоод байгаа юм шиг санагдахгүй байна уу?