PEARSON | Монголчуудын англи хэлний түвшинг дэлхийн жижигт ойртуулна

2023 оны 01 сарын 13

Англи хэлийг "боломж олгох" хэл гэж нэрлэдэг. Өнөөдрийн байдлаар дэлхийн 53 улс англи хэлийг албан ёсны хэлээ гэж зарлаад байна. Заавал судлах үндсэн гадаад хэл нь англи хэл байна гэж зарласан үүнээс ч олон орон байна.

Шинжлэх ухааны салбарын нийт мэдээллийн 90 хувь нь англи хэл дээр хэвлэгддэг гэсэн судалгаа байдаг бол дэлхийн вэб сайтуудын 55 хувь нь англи хэлээр та бидэнд хүрдэг.

Тэгвэл Боловсрол, шинжлэх ухааны яам хүүхэд залуучуудын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх, сурах боломжийг хүн бүрд тэгш олгохын тулд Английн 150 гаруй жилийн түүхтэй PEARSON байгууллагатай хамтран ажиллах гэж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд дэлхийн 80 орны 6500 сургуульд хэрэгждэг англи хэлний хөтөлбөрийг манай улс 2 дугаар улирлын хичээл эхэлмэгц судалж эхэлнэ. 2022-2023 оны хичээлийн жилийн хоёрдугаар хагаст энэ хөтөлбөрийг туршилтаар хот хөдөөгийн 38 сургуульд хэрэгжүүлнэ. Нийт 5-12 дугаар ангийн 30 мянган сурагч хамрагдана.

Хөтөлбөрийн үр дүнг энэ хавар үнэлсний дараа ерөнхий боловсролын бүх сургуульд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа юм.

PEARSON нь интернэт суурьтай хэрэгжинэ. BBC телевизтэй хамтран боловсруулсан контент, ном болон үнэлгээ, арга зүй, багшийн хөгжлийн цогц платформ юм. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Монгол Улсын англи хэлний боловсролын түвшин дэлхийн жижигт илүү ойртоно гэж төлөвлөжээ.

Монгол Улсад энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичигт талууд энэ 7 хоногийн эхэнд гарын үсэг зурсан юм.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(192.82.83.79) 2023 оны 01 сарын 13

Сайн бна, сайхан мэдээ байна.

0  |  0
нарангэрэл(66.181.160.13) 2023 оны 01 сарын 13

төрт байгаа эргүүнүүд чинь англиар ярьж уншиж чадахгүй байж тэнэгтээд гадны улс оронд очохоор нь нүүр хийх газаргүй болгодог ш дээ наад төрийн хэдэн эргүүнүүд сайн хэл сойл зааж сурга. тэрнээс биш жирийн иргэд болон одооны хүүхдүүд төрт байгаа хулгайч нараас чинь дээр чөлөөтэй ярьдаг болсон

0  |  0
Top