"Эрдэнэс Монгол" ХХК -ийн зарласан нээлттэй сонгон шалгаруулалт маргааш буюу нэгдүгээр сарын 16-ны 18:00 цагт дуусна.
Сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа ажлын хэсэг Засгийн газрын Олон нийттэй харилцах 11-11 төвд энэ сарын 16-ны 11:00 цагаас ажиллаж, хэвлэл мэдээлэл, иргэдийн асуултад хариулна.
Сэдэв:
• Бүртгэлд хамрагдаж байгаа иргэдэд хандсан анхаарах зүйлс
• Бичиг баримтын бүрдүүлбэрийг нягтлах үйл ажиллагааны тухай
• Сорилын шалгалтад бэлдэх удирдамж
• Хөндлөнгийн ажиглагчдын баг ажиллуулах тухай
• Асуулт, Хариулт
Сануулахад, "Эрдэнэс Монгол" ХХК -ийг бүтцийн өөрчлөлтөд оруулж, цэвэр менежментийн компани болгон, олон улсын зах зээлд Монгол Улсыг төлөөлөх чадамжтай болгох зорилго тавьж буй талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан оны өмнө /2022.12.30/ мэдээлсэн билээ.
Энэ хүрээнд өөрчлөгдсөн бүтэц дээр Монгол Улсад ажиллаж амьдарч байгаа болон, гадаадад, дотоодод боловсрол эзэмшсэн залуучуудын дунд 88 ажлын байран дээр нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан юм.
Сонгон шалгаруулалтад зарлагдсан ажлын байрууд нь дараах 7 газар, 7 хэлтэстэй байна.
1-рт: Нэгдсэн стратеги, бизнес хөгжлийн газар
2-рт: Үйлдвэр, технологийн газар
3-рт: Санхүүгийн нэгдсэн удирдлагын газар
4-рт: Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газар
5-рт: Төслийн судалгаа, үнэлгээний газар
6-рт: Хууль, эрх зүйн газар
7-рт: Захиргаа, удирдлагын газар байна.
Үүн дотроо:
-Бизнес хөгжлийн хэлтэс,
-Хамтын ажиллагааны хэлтэс,
-Санхүүгийн төлөвлөлт, хөрөнгийн удирдлагын хэлтэс
-Нэгдсэн бүртгэл, тайлагналын хэлтэс
-Захиргаа, аж ахуйн хэлтэс
-Хүний нөөцийн удирдлагын хэлтэс
-Мэдээлэл, технологийн хэлтэс
Сонгон шалгаруулалтад тэнцсэн ажиллах ажилтнууд дараах дөрвөн интервалаар цалин олгогдоно.
1. Ахлах менежер - (Хуучнаар газрын дарга) сарын 9-12 сая төгрөгийн цалинтай
2. Менежер - хуучнаар хэлтсийн даргын статус дээр ажиллах хүний цалин 6.5-8.5 сая төгрөг
3. Ахлах мэргэжилтний цалин 4-6 сая төгрөг
4. Мэргэжилтнээр ажиллаж байгаа албан хаагчид 2-4 сая төгрөгийн цалинтай ТУЗ-ийн шийдвэр гарсан" гэв.
АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА:
"ЭРДЭНЭС МОНГОЛ ХХК -д зарлагдсан ажлын байруудын дэлгэрэнгүйг ЭНД дарж танилцана уу!
Сэтгэгдэл ( 2 )
Коммунист МАН ынхныг ямарч сонгуульд сонгохгүй, АН ын авилгачдыг бас сонгохгүй бүгдий нь төрөөс зайлуулбал эх орноо аварч байгаа нь тэр.
80,000 хүнээс яаж тест авах юм бол ???