2023 оны нэгдүгээр сарын 23-ныг хүртэлх 7 хоногийн
цаг агаарын урьдчилсан төлөв
/Ихэнх хугацаанд жавартай хүйтэн байна./
Хур тунадас: 16,17-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар, 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд зүүн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд зарим газраар цас орж, явган шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 17-18-нд зарим газраар, 21,22-нд Алтайн салбар уулс, Арцбогдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр, зарим үед секундэд 18 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхэнд хүйтний эрч бага зэрэг сулрах боловч 19-нөөс хүйтний эрч чангарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -39...-44 градус, өдөртөө -27...-32 градус, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -22...-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -9...-14 градус, бусад нутгаар шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -18...-23 градус хүйтэн байна.
Сэтгэгдэл ( 0 )