Ханиад томууны улирал эхэлж аав ээжүүд цалингийнхаа талыг хүүхдийн ханиадны эм, эмнэлгийн төлбөрт өгч байна гэж халаглан ярих болсон. Харин ахмадуудын хувьд тэтгэврийн мөнгө нь сард хэрэглэх эмээ аваад л дуусдаг байна.
Нэг хүүхэдтэй айл эмчийн бичиж өгсөн ханиадны эмүүдийг худалдаж авахад 90 гаруй мянган төгрөг зарцуулж байгаа бол бага насны 2-3 хүүхэдтэй хүмүүсийн хувьд 200 мянган төгрөг зарцуулж байгаа юм.
Гэхдээ зөвхөн энэ эмүүдийг аваад зогсохгүй халуун бууруулах лаа, дархлаа дэмжих витамин, утлагын аппарат, утахдаа ашиглах бодисыг нэмж авдаг. Гэхдээ хувийн эмнэлэгт үзүүлээд хэдэн тариа нэмж хийлгэвэл энэ үнийн дүн хоёр дахин өснө. Бага насны хүүхдүүдтэй бүх айлд дээрх дүр зураг бий.
Харин дараагийн эмийн үнийн хөөрөгдөлтөд өртөж буй хүмүүс бол ахмад настнууд юм. Тэдний хувьд ихэвчлэн 500 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Гэвч түүнийхээ ихэнх хэсгийг эм худалдан авахад зарцуулдаг. Ахмадуудын хувьд цөс, даралт, зүрх, ходоод, цус шингэлдэг эмийг сар бүр тогтмол уудаг. 2022 онд ЭМД-ын сангаас 141 ерөнхий нэршлийн 541 эмэнд 30-70 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр болжээ. Тэгвэл энэ оны долоодугаар сарын 4-нд дахин шинэчилсэн байна. Ингэхдээ зарим эм хөнгөлөлтөөс хасагдсан бол зарим эмийг үнэгүй олгодог болсон. Тодруулбал, хорт хавдартай хүмүүст зориулсан эмүүд үнэгүй болсон аж.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 3 )
Эмийн худалдааны луйвхрчид ичиж амьдраасай. Хүний өвчнөөр мөнгө олж баахан худлаа даатгал хөнгөлөлт үзүүлсэн болж ард олныг шулсан луйварчид. Үүний учрыгсолох гээд явах хүн байдаггүй блхр бүр давраад дуртай үнээ хэлдэг болжээ. Шалгаж хянаасай
АВЬЯА Ч ГЭСЭН МӨНГӨ ХҮРЭХГҮЙ. ОЛДОХГҮЙ. АЗИ-ФАРММЭДРЭЛ СЭТГЭЦИЙН ЭМҮҮДИЙГ ТОГТМОЛ ТАСАЛДУУЛДАГ. 4 САРААР. 4 САРЫН ТУРШ ЭМГҮЙ БАЙНА ГЭЭД БОДООД ҮЗДЭЭ. БУСАД ЭМ НИЙЛҮҮЛЭГЧ КОМПАНИУДАД ЭРХ ОЛГОМООР. ГАНЦ КОМПНИ МОНОПОЛДЧИХООД ӨВЧТӨНҮҮДИЙН ҮХЭХ СЭХЭХИЙГ НЬ МЭДЭЭД СУУЖ ТААРАХ УУ , ЭНЭ ”ЭНЭРЭНГҮЙ ХҮНЭЭ ДЭЭДЭЛСЭН ТӨРД? МАНӨӨРСДИЙГӨӨ ТЭГЭЭД БАЙГАА БИЗ ДЭЭ. ЭМИЙН БИЗНЕС ЧИНЬ НҮҮРСНИЙ АСУУДЛААС ДУТАХГҮЙ МАФИ БАЙГАА ШҮҮ.
Тгд хүүхдийн мөнгө хасдаг нь юу вэ..1 удаа эм тариа авахад 100мянга гарч бхад төр засаг юу бодож хүүхдийн мөнгө хасаж б.аа..хүүхэдгүй улсуу...татвараа төлөөд өөрсдийгөө, хүүхдээ гэр бүлээ дөнгөж хоногийн хоолоо залгуулж бгаа нь буруу болоо юу.хүүхдийн мөнгө өгөөчээээээ.хувалзнууд.