Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай хуулийн үйлчлэлд хамрагдсан боловч буцаан олголтоо аваагүй даатгуулагч нэгдүгээр сарын 20-ны дотор дараах маягаар бүртгэлээ баталгаажуулна уу.
Тодруулбал, даатгуулагч та дансны дугаараа цахимаар E-MONGOLIA, https://daatguulagch.ndaatgal.mn/ вебээр эсвэл Нийгмийн даатгалын хэлтэс, байцаагчид хандан бүртгүүлж баталгаажуулах шаардлагатай. Хэрэв энэ хугацаанд бүртгэлээ баталгаажуулаагүй тохиолдолд буцаан олголтыг нөхөн олгохгүй болохыг анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )