Физикийн багш нарын сургалт эхэллээ

2023 оны 01 сарын 17

Азийн физикийн 23 дахь удаагийн олимпиадыг Монгол Улсад зохион байгуулна. Олимпиад 2023 оны тавдугаар сарын 22-30-ны өдрүүдэд болно. Азийн 30 гаруй улсын 240 орчим сурагч, 60 гаруй чиглүүлэгч багш энэ удаагийн олимпиадад оролцох юм.

Олимпиадыг зохион байгуулах бэлтгэл ажил өнөөдөр /2023.01.17/ албан ёсоор эхэлж байна. Энэ хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн физикийн багш нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж байна. Сургалтыг Монголын физикийн нийгэмлэг зохион байгуулж байгаа бол МУИС, МУБИС, ШУТИС-ийн эрдэмтэн багш нар удирдаж байна.

Азийн физикийн олимпиадад нэг улс 10 хүний бүрэлдэхүүнтэй 1 баг бүрдүүлж оролцдог. Зохион байгуулагч орон хоёр баг бүрдүүлэх эрхтэй. Өнөөдрийг хүртэлх сорилуудын үр дүнгээр Азийн 23 дахь удаагийн физикийн олимпиадад эх орноо төлөөлөн оролцох эхний 4 сурагч тодроод байна. Тэдэнд олимпиадад оролцох батламжийг гардууллаа.

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдрийн арга хэмжээнд оролцох үеэрээ байгалийн ухааны хичээлийг судлахаас гадна амьдралд хэрэглэдэг болох нь хамгийн чухал гэж онцоллоо. Хэрэглээг нэвтрүүлэхэд энэ олимпиад чухал үүрэг гүйцэтгэнэ гэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top