Дэлхийн хотуудын агаарын чанарын чансааг гаргадаг IQAir сайтаас өнөөдрийн чансаагаа гаргалаа.
Киргизийн нийслэл Бишкек хоёр өдөр дараалан, “Дэлхийн хамгийн бохир агаартай хот”-оор шалгарлаа. Тэнд AQI хэмжүүр 276 байгаа нь эрүүл мэндэд маш муу хэсэгт хамаарч байгаа юм.
Хоёрдугаар байрт Лахор (Пакистан) - 241, гуравт Афганистаны Кабул 208 гэсэн дүнтэй орлоо. Эдгээр хотуудад агаарын чанар хортой хэсэгт оржээ. Дэлхийн хамгийн бохир агаартай арван хотод дээрх гурваас гадна Мумбаи, Дели (Энэтхэг), Карачи (Пакистан), Дакка (Бангладеш), Улаанбаатар (Монгол), Аккра (Гана), Калькутта (Энэтхэг) жагссан байна.
Сэтгэгдэл ( 0 )