Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс өнөөдөр /2023.01.18/ Зайсан тойруугийн гудамж замын хөдөлгөөн зохион байгуулалтад нэгдүгээр сарын 21-нээс өөрчлөлт оруулах болсон талаар мэдээлэл өглөө.
Тодруулбал, Зайсан тойрууг нэг чигийн хөдөлгөөнд оруулах, ХААИС-ийн зүүн хойд талын уулзварын хөдөлгөөн зохицуулалт өөрчлөгдөж байна.
Энэ нь Дүнжингаравын буюу уулын зам, Туулын гүүр, Оргилын замын хөдөлгөөний зохион байгуулалтын ажил бөгөөд 2023 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн 06:00 цагаас эхэлнэ.
Нэг чиглэлийн хөдөлгөөнд оруулах схемийн хувьд ХААИС-ийн баруун хойд уулзвар, Хийморийн овоо талаасаа буюу Дүнжингаравын гудамж баруунаас зүүн, зүүнээс баруун чиглэлтэй урагшаа хойшоо чигээрээ явна. Харин хойноос зөвхөн чигээрээ буюу баруун эргэнэ. Мөн Дугуй цагаан руу явдаг гурван замын уулзварыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгоно.
ХААИС-ийн уулзвар огтлолцолгүй болоод, Зайсан тойруугаа тойроод баруунаас зүүн чиглэлд зорчих иргэд ХААИС дээр гэрэл дохионы хүлээлтгүйгээр баруун эргэх боломжтой болж байна. Зайсан тойруугийн гудамж замын хөдөлгөөний зохион байгуулалтыг өөрчилснөөр нийтийн тээврийн зургаан чиглэлийн 61 автобусанд өөрчлөлт орж байна. Мөн ХААИС-ийн зүүн талын автобусны буудлыг Зайсангийн гудамж буюу танктай хөшөөний баруун хойд чиглэл рүү шилжүүлнэ.
Өөрчлөлт орох нийтийн тээврийн зургаан чиглэл:
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ӨӨРЧЛӨЛТИЙГ ВИДЕОГООР ХҮРГЭЕ
Сэтгэгдэл ( 2 )
sega togloj bgam shig l bhiin yalgaagui l tag gatsna \n
Юу ч ойлгосонгүй