Зүрхний мэс заслын баг хоёр сартай нярайд мэс засал хийлээ

2023 оны 01 сарын 18

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний төрөлхийн гажгийн баг бүрэлдэхүүн өнөөдөр буюу нэгдүгээр сарын 18-нд уушгины вений бүрэн буруу оролт оноштой хоёр сартай нярайд мэс засал эмчилгээг анх удаа бие даан амжилттай хийж амь насыг нь аварлаа.

Монгол Улсад хараахан эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний төрөлхийн хүнд гажиг өвчний жагсаалтад багтдаг энэ төрлийн хавсарсан хүнд гажиг нь манай улсад жилд 3-4 тохиолдол оношлогддог бөгөөд энэ удаагийнх хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийн мэс заслын үндэсний баг бүрэлдэхүүн анх удаа бие даан хийсэн мэс засал юм.

Өнгөрсөн онд тус эмнэлэг БНСУ-ын Сөүлийн Үндэсний их сургууль хоорондын хамтын ажиллагааны хүрээнд зочин профессорын хамтарсан багаар зүрхний төрөлхийн хавсарсан хүнд гажиг оношлогдсон хүүхдэд мэс засал эмчилгээг амжилттай хийж, ажлын байрны мэс засал сургалтуудыг үр дүнтэй зохион байгуулсан. Тус эмнэлгийн хүүхдийн зүрхний мэс заслын баг нь 2012-2013 онд БНСУ-ын “Зүрхний сан”-гийн дэмжлэгтэйгээр тус улсын “Ионсэй Северэнси” эмнэлэгт манай эрүүл мэндийн салбараас анх удаа багаараа бэлтгэгдсэн өндөр ур чадвартай мэс заслын мэргэжилтнүүд бөгөөд  цаашид энэ төрлийн хагалгааг Монгол Улсад бүрэн хийх боломжийг бүрдүүлээд байна.

Түүнчлэн Люксембург, Франц, Япон, БНСУ-ын хүүхдийн зүрх судасны мэс заслын багтай хамтарч жилд 5-6 удаагийн ийм төрлийн хамтарсан мэс засал-сургалтыг зохион байгуулж эмч мэргэжилтнээ сургаж дадлагажуулахын зэрэгцээ, дээрх багуудтай хамтарч жил бүр 20-30 хүүхдэд өндөр өртөгтэй зүрхний мэс заслыг өөрийн орондоо, чанартайгаар хийлгэх боломжоор ханган ажиллаж ирсэн билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
VENKATA HOSPITAL(178.175.141.233) 2023 оны 01 сарын 18

Миний бөөрийг 805,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Уэйн Кёрл DOCTORWAYNECURL@OUTLOOK.COM-д талархал илэрхийлэхийг хүсч буй бүх хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Тэд эмч мэргэжилтнүүдээ ирэхээс өмнө эхний хагасын төлбөр болох 403,000 долларыг төлсөн. Ах дүү нар аа, намайг эх орноосоо Энэтхэг рүү аваач ээ, эмнэлэг бол миний замын зардлыг дааж байсан бөгөөд тэд намайг зохих ёсоор асарч, намайг маш сайн эмчилдэг байсан. Би чамд миний биеийн бүх хэсгийг үзүүлж чадах газар байгаасай. Миний системээс нэг бөөрийг нь авч байсан болохоор би үүнийг шархны хажууд хавсаргах ба

0  |  0
Top