Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт болно

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 01 сарын 18

Онцгой байдлын байгууллагын 2022 оны үйл ажиллагааны үр дүн, 2023 оны үйл ажиллагааны зорилго, дэвшүүлж буй зорилтыг танилцуулах, удирдах бүрэлдэхүүний штабын бэлтгэлийг хангуулах зорилгоор “Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт”-ыг 2023 оны 01 дүгээр сарын 19-20-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Цугларалтад Онцгой байдлын ерөнхий газрын бүтцийн нэгжийн газар, хэлтэс, тасгийн дарга нар, төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын дарга, захирагч нарын 100 гаруй удирдах бүрэлдэхүүн оролцох юм.

Энэ үеэр удирдах ажилтны манлайлал, хөгжлийн чиг хандлагын талаар шинэ мэдээлэл өгөх сургалтуудыг зохион байгуулж, Онцгой байдлын ерөнхий газрын харъяа нэгж, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top