Дэлхийн Эрүүл Мэндийн Ассемблейн 74 дэх удаагийн чуулганы 2021 оны тавдугаар сарын 31-ий өдрийн хуралдаанаар жил бүрийн 01-р сарын 30-ий өдрийг Анзаарагддаггүй өвчнүүдийн дэлхийн өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн.
Энэхүү шийдвэрийн онцлог нь жил бүрийн 01-р сарын 30-ны өдөр анзаарагддаггүй өвчнүүдийн хор холбогдлын талаарх дэлхийн хамгийн ядуу буурай хүн амын мэдлэгийг дээшлүүлэхэд оршино. Мөн энэ өдөр эдгээр өвчнийг хянах, бүрэн болон тодорхой хэмжээнд устгах боломж байгааг дэмжихийг хүн бүрд уриалдаг.
Анзаарагддаггүй өвчнүүдийн дэлхийн хамтрагч нар 2021 оны нэгдүгээр сард төрөл бүрийн зайн цахим арга хэмжээнүүд болон мэдээлэл, сурталчилгааны олон ажлуудыг зохион байгуулсан.
Дэлхийн Эрүүл Мэндийн Ассемблейн шийдвэрийн дагуу ДЭМБ Анзаарагддаггүй өвчнүүдийн нэгдэлд нэгдэж, өөрийн дуу хоолойгоо нэмэрлэж байна. Нэгдүгээр сарын 30-ны өдөр хийгдсэн зарим томоохон үйл явдлуудыг дурдвал: Анзаарагддаггүй өвчнүүдийн анхны замын зураглалыг 2012 онд баталсан; Тухайн жил Анзаарагддаггүй өвчнүүдийн Лондонгийн тунхаглал түгээгдсэн; Одоогийн шинэ замын зураглал 2021 оны нэгдүгээр сард батлагдсан.
Анзаарагддаггүй өвчнүүдийн дэлхийн өдөр 2023
Энэ жилийн тэмдэглэлт өдрийн уриалга:
Одоо хий. Хамтдаа ажилла. Анзаарагддаггүй өвчнүүдтэй тэмцэх үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хий.
Анзаарагддаггүй өвчнүүд нь усны аюулгүй байдал, ариун цэврийн байгууламж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж стандартын бус байдаг дэлхийн хамгийн ядуу бүс нутагт өргөн тархсан байна. Анзаарагддаггүй өвчнүүд нь дэлхийн хэмжээнд 1 тэрбум гаруй хүнд нөлөөлдөг бөгөөд гол төлөв вирус, бактери, шимэгч хорхой, мөөгөнцөр, хорт бодис зэрэг янз бүрийн эмгэг төрүүлэгчдээс үүсдэг.
Эдгээр өвчнүүд нь дэлхийн эрүүл мэндийн хөтөлбөрт тун бага туссан, санхүүжилт багатай, гутаан доромжлол, нийгмийн гадуурхалтай холбоотойгоор ‘үл тоомсорлогддог’ өвчнүүд юм. Мөн боловсролын муу үр дүн, мэргэжлийн боломж хязгаарлагдмал байдалтай холбоотой хүн амын өвчин юм.
Эх сурвалж: https://www.who.int/campaigns/world-ntd-day
https://www.who.int/campaigns/world-ntd-day/2023
Сэтгэгдэл ( 0 )