Өнгөрсөн хугацаанд манай улсад ковид цар тахлын батлагдсан 1,007,843 тохиолдол бүртгэгдэж, өнөөдрийн байдлаар 2,136 иргэн уг өвчний улмаас нас барсан байна. Батлагдсан тохиолдолд эзлэх нас баралтын хэмжээ дэлхийд дунджаар 1.02, Номхон далайн бүсэд 0.28 хувь байхад Монгол Улсад 0.21 хувь буюу харьцангуй бага байгаа гэж албаныхан мэдээлж байна.
Манай улсад цар тахлын эсрэг авсан хариу арга хэмжээний талаарх эерэг үзүүлэлтийг үнэлж, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас Коронавируст халдварын цар тахлын үед хүнд хэрнээ чухал шийдвэрүүдийг гаргаж, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй шуурхай авч, бэлэн байдлаа хангасны зэрэгцээ богино хугацаанд зорилтот бүлгийн хүн амаа вакцинжуулалтад хамруулж, хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалж, цар тахлын давалгаануудын үеэр эрсдэл өндөр бүхий иргэдийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж, хөнгөн иргэдийг гэрийн хяналтад эмчилсэн Монгол Улсын сайн туршлагыг бүсийн зарим улсуудад нэвтрүүлж болохыг онцолсон гэсэн мэдээллийг өгч байна.
Сэтгэгдэл ( 1 )
сарангэрэл нямхүү хоёр 8-9 сая төгрөгөөр эмчилсэн гээд байсан. Арай дэндүү байсандаа Хүрэлсүхийн ЗГ