Хүмүүжигчдийн ар гэрийхэн болон сонсогч, оюутнуудыг 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн үйлдвэртэй танилцууллаа

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 21

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албанаас санаачлан хэрэгжүүлж буй “Эерэг харилцаа, шуурхай үйлчилгээ” аянд 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги нэгдлээ.

Энэ хүрээнд “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулж, олон нийтэд байгууллагын үйл ажиллагааг сурталчлан таниулж, шуурхай үйлчилгээ үзүүлж ажилласан бөгөөд иргэн, аж ахуй нэгж байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагуудыг уг аянд нэгдэхийг уриаллаа.

Мөн Дотоод хэргийн их сургууль, Монгол Улсын боловсролын их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Отгонтэнгэр их сургууль, Идэр дээд сургуулийн оюутнууд, хүмүүжигчдийн ар гэрийнхэнд ангийн үйл ажиллагаа, ажил, албаны онцлогийн талаар танилцуулжээ.

Энэ үеэр хүмүүжигчдийн ар гэрийнхэнд мэдээлэл өгч, санал, хүсэлтийг нь хүлээн авч, шийдвэрлэн ажиллажээ.

Түүнчлэн хамтран ажилладаг хууль сахиулах байгууллагуудын төлөөлөл болох Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2, 3 дугаар хэлтсийн холбогдох албан тушаалтан, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн алба хаагчид, төрийн бус байгууллагын төлөөлөл, Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгчид, Баянзүрх дүүргийн 21, 27 дугаар хорооны засаг дарга болон холбогдох ажилтнуудад байгууллагын үйл ажиллагааны тухай мэдээлэл өгч, үйлдвэрлэн гаргаж буй бүтээгдэхүүнээ танилцуулж, цаашид хамтын ажиллагаагаа бэхжүүлэх талаар санал солилцжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top