UNC 2023-ын хүрээн дэх "Laser-run" анхдугаар УАШТ эхэллээ. Монгол улсад хөгжиж буй спортын шинэхэн төрөл "Lazer-run"-ийн улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн элит, энгийн гэсэн ангиллаар амжилттай үргэлжилж байна.
Laser-run төрөл нь Орчин үеийн таван төрөлтийн спортын нэг төрөл ба гүйлт болон лазер-буу хосолсон спортын төрөл юм.
UNC холбоодыг дэмжих хөтөлбөр нь Монголын спортын хөгжилд бодит хувь нэмрээ оруулах зорилготой байгуулагдсан.
Холбоодын нэгдсэн УАШТ-д оролцож буй холбоо бүр энэ сангаас 15,000,000 төгрөгийн тусламж авах бөгөөд энэхүү санхүүжилт нь тухайн спортын ирээдүйн хөгжилд зарцуулагдана.
Сэтгэгдэл ( 0 )