Хүйтний эрч ЧАНГАРЧ, зарим нутгаар шөнөдөө -51°C хүрнэ

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 22

Өнөөдрөөс буюу нэгдүгээр сарын 22-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна.

Шөнөдөө  баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн  аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -46…-51 градус, өдөртөө -31…-36 градус,  Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө -40…-45 градус, өдөртөө -26…-31 градус хүрнэ.

Говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -14…-19 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр шөнөдөө -27…-32 градус, өдөртөө -18…-23 градус, бусад нутгаар шөнөдөө -33…-38 градус, өдөртөө -22…-27 градус хүйтэн байна.

Хугацааны сүүлчээр хүйтний эрч бага зэрэг суларна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
. (202.179.21.222) 2023 оны 01 сарын 24

Өвөл нь хичээн хүйтэн ч эх орон минь хамгийн сайхаан

1  |  0
Top