Өнгөрсөн 7 хоногт гал түймрийн 24 дуудлага иржээ

2023 оны 01 сарын 23

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 24, аврах ажиллагааны 3 буюу нийт 27 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу Аврах анги, Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид ажиллаж, хоёр иргэний амь нас, тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Нийт дуудлагыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.8%-аар буурсан үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top