БШУЯ: Хоёрдугаар улирлын хичээл нэгдүгээр сарын 30-нд эхэлнэ

2023 оны 01 сарын 23

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг Боловсрол, шинжлэх ухааны сайд баталдаг.

Сурагчдын нэгдүгээр улирлын амралт 2022 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр эхэлж зургаан дахь долоо хоногтоо үргэлжилж байна.

Хоёрдугаар улирлын хичээл 2023 оны нэгдүгээр сарын 30-ны даваа гарагт эхлэх хэвээрээ гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өнөөдөр (2023.01.23) мэдэгдлээ. 

Нэгдүгээр улирлын амралт 4 долоо хоног үргэлжилдэг ч цаг агаарын нөхцөл байдал, агаарын бохирдол, ханиад томуугийн дэгдэлт зэргээс хамааран нэгдүгээр улиралд 6 долоо хоног амарч байгаа юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(122.201.21.209) 2023 оны 01 сарын 23

Хэ одоогийн засаг яам хачин юм монгол хүүхдүүдэд эр бяраа гаргасан эсвэл ялгаврлаад эсвэл тас няс хийсэн Ид хүйтнээр нь хичээлд явуулна гээд

0  |  0
Top