Зөвөлгөө | Отроор яваа жирэмсэн эхэд хэрхэн анхаарал халамж тавих вэ?

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 24

Хэдхэн хоногийн өмнө Өмнөговь аймгийн Манлай суманд отроор нүүдэлж явсан жирэмсэн эмэгтэй гэртээ цус алдаж, БОЭТ, сумдын хамтарсан баг яаралтай арга хэмжээ авч хагалгаа хийн, эх хүүхдийн амь насыг аварсан. Тэгвэл ЭМЯ, НЭМГ-аас отроор яваа гэр бүлийн гишүүд жирэмсэн эхэд хэрхэн анхаарал халамж тавих вэ зөвлөмж гаргажээ. Тухайлбал,

  • Отроор яваа гэр бүлийн гишүүд жирэмсэн эхэд хэрхэн анхаарал халамж тавих вэ?
  • Харьяалал харгалзахгүйгээр хамгийн ойр сум, өрхийн эмнэлэгт жирэмсний хяналтад орох
  • Тухайн эмнэлгийн эх баригч эмчид 2-3 утасны дугаарыг бүртгүүлэх (Hөхөр, ээж, аав, ах, эгч)
  • Нутаглаж байгаа газартаа хамгийн ойр эмнэлгийн яаралтай дуудлага хүлээн авдаг утасны дугаарыг мэдэх, утас байнга нэгжтэй, цэнэгтэй байх, сүлжээтэй газраа мэддэг байх
  • Жирэмсний хяналтын картаа биедээ байнга авч явах
  • Жирэмсний товлолын үзлэг бүртээ заавал очиж, ураг нярай болон биеийн байдлаа үзүүлэх, зөвлөгөө авах
  • Ажил, амралтаа зөв зохицуулах, сайн унтаж амарч байх
  • Шим тэжээл сайтай хоол унд хэрэглэх

Жирэмсний үед дараах АЮУЛТАЙ шинж тэмдгүүд илэрвэл эмч дуудах эсвэл өөрт ойрхон өрх, сумын эрүүл мэндийн байгууллагад хандаарай!

- Ураг хөдлөхгүй болох, хөдөлгөөн цөөрөх

- Толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих

- Үтрээнээс гэнэт цус, эсвэл ус гарах

- Таталт өгөх

- Аюулхай орчмоор өвдөх, дарж байгаа мэт мэдрэмж өгөх

- Хэвлий доод хэсгээр базалж хүчтэй өвдөх

- Шээсний гарц багасах, ойр ойрхон шээх

- Даралт ихсэх (Толгой хүчтэй өвдөх, шилэн хүзүүгээр хөших, нүд бүрэлзэх)

- Арьс салст гэнэт цайх, хөхрөх зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай харьяа сум, аймгийн эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top