ХӨСҮТ-өөс өнөөдөр /2023.01.26/ цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан "Энэ 7 хоног ДОХ гэсэн онош той үйлчлүүлэгч нас барсан тохиолдол гарсан. Юун түрүүнд хэвлэл мэдээллийнхнээс хүсэх хүсэлт байна.
Та бүхнийг мэдээллийн эх сурвалжаа баталгаажуулж байхыг хүсье. HIV гэдэг оношийг иргэд маш эмзэг хүлээж авдаг, дээрээс нь энэ мэдээлэл хувь хүний нууцлалын түвшинд байдаг, эмзэг мэдээлэлд хамаардаг. Тэгэхээр мэргэжлийн байгууллагаас мэдээллийг авч хүргэх нь зүйтэй.
Өнгөрсөн 7 хоногт ХӨСҮТ-ийн хашаанд эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадалгүй дээрх тохиолдол гарсан гэж мэдээлэгдсэн нь бодит байдлаас ташаа юм.
Энэ хүн нь манай төвийн хяналтад байдаг, сүрьеэ онош хавсарсан, хэвтэн эмчлүүлж байгаад өөрийн хүсэлтээр гэртээ шилжсэн байсан. Нэгдүгээр сарын 23-ны өдрийн 14 цагт энэ үйл явдал боллоо гэсэн мэдээллүүд гарсан. Гэвч бодит байдал дээр тухайн иргэн гэртэй харамсалтайгаар нас барсан. Тиймээс бодит мэдээллийг мэргэжлийн байгууллагаас авч байхыг хүсье.
ДОХ-той, сүрьеэтэй, халдварт өвчний оноштой үйлчлүүлэгчид маань нийгэмд, гэр бүл дотроо, эргэн тойрондоо ялгаварлан гадуурхалтад өртөж байдаг, маш эмзэг бүлэг байгаа.
Тэгэхээр бид тэдгээр хүмүүсийг сэтгэл санааны хувьд ялгаварлан гадуурхалд өртүүлэхгүйгээр мэдээллийг зөв хандлагаар хүргэх ёстой" гэв.
Сэтгэгдэл ( 0 )