Хүнтэй нөхөрлөсөн бол сүүлчийн мөч хүртэл нөмөр нь бай. Сүүлчийн бууны сум түүнийг онох хүртэл халхалж, хамгаалж чадахгүй байлаа ч гэсэн нөхөр бай. Амь эрсдэн унаж гэмээ нь гэртээ, хайртай хүндээ бичсэн захиаг нь ядаж хүргэ. Хүргэж чадахгүй бол итгэлт нэгэнд дамжуул. Давагдашгүй нэг тийм хэцүү үед, дайн байлдааны цагт орос ээж хүүгээ, найзтай нь хамт тосгоны зах хүртэл үдэж өгөхдөө амандаа ийн бувтнаж явсан гэдэг.
Харамсалтай нь хүү нь тэр замаас эргэж ирээгүй. Харин найз нь эргэж ирэхдээ захиаг нь хүргэж ирсэн гэдэг. Оросын зохиолчдын богино өгүүллэгийн түүвэрт орсон шилдэг бүтээлийн нэгэнд ийм нэгэн үйл явдал гардаг. Монголын зохиолчид ч иймэрхүү үүх түүхийг бичиж, кино болсон нь ч бий. Хэцүү цаг тэгж л нөхөрлөж байж, хүмүүс.
Тэгвэл энх цагт хүмүүс хэрхэн нөхөрлөж байна вэ. Харамсалтай нь урвах шарвах энүүхэнд болжээ. Нааш харж инээн нэгнээ хорлох бол агшин зуурын явдал. Тэр бүү хэл төрийн хутгуур хийх ч энүүхэнд болжээ. Өнгөтэй явахад нь налж унана, жаахан уруудахад нь түлхэнэ. Элдэв захиалгад автана. Наад зах нь “Чамд төдийг өгнө, тэрийг түлх. Ийм боломж гаргана шүү, тэрийг тэг” гэхэд өлхөн гүйцэлдүүлнэ. Чадалтай явахад нь тус дэмийг нь авсан нөхрөө уруудсан газар нь далаар нь цэвэр тавьчихаад цааш гүйнэ. Хожим өндийхөд нь гэмгүй царайлан харайж очно.
Монгол хүн ийм бил үү. Монголчуудын ааш зан мөн үү. Нөхөрлөсөн бол тултал нөхөрлөж, замд хамт гарсан бол үзүүрийг нь тултал мухарлаж, хамт явдаг биш билүү. Дэлхий дайвж байвч нөхөддөө үнэнч яв. Хүн бай, хүнээрээ бай. Цөөхөн монголчуудын философи үнэнч байх, хүн байх, хэн хэндээ хэрэгтэй цагт нөхөр байх юм шүү.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 3 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

Нөмөр болдоггүй юм гэхэд нарыг нь халхалж төвөг удахгүй байвал болоод л явчихна. Бусдад төвөггүй амьдарч сурцгаая.