“Сорхун” эх, нярайн сувилахуйн төвийн таван жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд тус хамт олон өчигдөр ойгоо тэмдэглэлээ.
Тус төвийн хамт олон өнгөрсөн хугацаанд 1000 гаруй эх, нярайг хүлээн авч, эмнэлгийн тусламж, сувилгаа, сэтгэл зүйн тусламж үйлчилгээг үзүүлсэн байна.
Манай улсад хамгийн эрэлттэй, дөнгөж хөгжиж эхэлж байгаа сувилахуйн тусламж үйлчилгээ бол эх, нярайн сувилахуй юм. Төрсний дараах үеийн эх, нярайн сувилахуйн тусламж үйлчилгээ нь Азийн орнуудад үүсэж хөгжөөд 30 гаруй жил болж байгаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бие даасан салбарын нэг юм.
Сэтгэгдэл ( 0 )