НӨАТ-ын буцаан олголтыг ӨНӨӨДРИЙН ДОТОР шилжүүлнэ

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 30

2022 оны дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдөр /2023.01.30/ иргэдийн дансанд шилжүүлнэ гэж Татварын ерөнхий газраас мэдээллээ.

Тодруулбал, "Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олголтыг олгох журам"-д тухайн оны дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард олгохоор заасан байдаг. Энэ дагуу өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас эхлэн иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ гэж байсан боловч амжаагүй байна. 

Тиймээс буцаан олголтыг өнөөдрийн дотор иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгаа аж.

Энэ удаад 1,124,147 иргэнд 75.3 тэрбум төгрөгийг буцаан олгохоор байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(64.119.18.175) 2023 оны 01 сарын 30

ЭНЭ ЯМАР Ч ХЭРЭГГҮЙ АЖИЛ УДСАН ЮМЫГ БҮР МӨСӨН БОЛИУЛЖ БОЛОХГҮЙ ЮМ УУ? ӨМНӨ НЬ ЭНЭ ТАТВАРГҮЙ БОЛООД Л ИРСЭН ДЭЭ ОДОО ЗААВАЛ ХҮНЭЭС МӨНГӨ АВЧ БУЦААЖ ӨГӨХГҮЙ БАЙХ НЬ УЛАЙМ ЦАЙМ ЛУЙВАР ЮМ БИШ ҮҮ?

1  |  0
zochin(202.21.127.136) 2023 оны 01 сарын 30

hurdan uguuch\n

1  |  0
Top