Онцгой байдлын ерөнхий газраас “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтран АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг төсөл”-ийн хүрээнд иргэдийг сургагч багшаар бэлтгэх сургалтыг Говь-Алтай аймагт зохион байгуулж байна.
Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын үндэсний захирал Б.Болорцэцэг, Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч Г.Чинбат нар оролцсон юм.
Хоёр өдөр үргэлжлэх тус сургалтад төсөл хэрэгжиж байгаа Есөнбулаг, Бигэр, Төгрөг сумдын 30 орчим иргэн хамрагдаж, “Бэлэн бай” сургалтын модуль хөтөлбөрөөр сургагч багшаар бэлтгэгдэж байна.
“Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг төсөл”-ийн хүрээнд энэ сард Дорнод аймагт 60 иргэнийг, нийслэлийн зургаан дүүргийн 12 хорооны 108 иргэнийг тус тус сургагч багшаар бэлтгэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )