Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 02 тоот албан даалгавар, “Сэг зэм устгал, орчны цэвэрлэгээ халдваргүйтгэлийн сарын аян зохион байгуулах тухай” Аймгийн Засаг даргын А/157 тоот захирамжийн хүрээнд Увс аймгийн 12 сумын ЗДТГ-аас малын сэг зэм цэвэрлэх ажлыг зохион байгуулж ажиллалаа.
Тус арга хэмжээний хүрээнд нийт 745 мал, амьтны сэг зэмийг цэвэрлэн, халдваргүйжүүлж, устгалаа.
Сэтгэгдэл ( 0 )