Өнгөрсөн жилийн долоодугаар сарын 8-нд харамсалтайгаар амиа алдсан Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзогийн гэргий Абэ Акиэг Монгол Улсын Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ.
Абэ Акиэ твиттер хуудсаараа дамжуулан “Монголын Элчин Сайдын Яаманд очиж, Монгол Улсаас шагнал хүртлээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон. Өнгөрсөн жил нөхөрт минь гардуулах ёстой байсан ч амжаагүй гэнэ. Дүрмээр нь нас барсан хүнд олгож болохгүй тул надад гардууллаа” гэж бичжээ.
Сэтгэгдэл ( 0 )