Баяр наадмын үеэр унаач хүүхдүүдийн аюулгүй байдлын асуудал яригддаг.
Тэдний аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллаж байгаа талаар Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Оюунтуяа “Үндэсний их баяр наадмын үеэр уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хувцас хэрэглэлийн стандартыг мөрдүүлэх чиглэлээр жил бүр ажиллаж ирсэн. Тэр дундаа унаач хүүхдийн уралдааны үеийн аюулгүй байдлыг хангахад илүү анхаардаг” гэлээ.
Унаач хүүхдүүд шаардлага хангаагүй хувцас хэрэглэлтэй байвал нөхөн авахуулах, сэлбүүлэх, шинэчлэх шаардлагуудыг уяачдад тавьж, үүссэн асуудлуудыг шийдэж байгаа аж.
Уралдааны үеэр унаач хүүхдийг болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилготой хувцас хэрэглэлийн стандарт хангаж буй эсэх, даатгалд хамруулсан байдал, эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл бий эсэхийг улс, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрууд болон, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч хянах ёстой.
Мөн нийслэл, аймаг, сум, хороо, багийн зэрэг бүхий л шатны Засаг дарга нар унаач хүүхдүүдийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах үүрэгтэй юм.
Сэтгэгдэл ( 0 )