
Тавдугаар сарын 25-ны өдөр БЗД-ийн 31 дүгээр байранд ахуйн хэрэглээтэй холбоотой ноцтой осол гарчээ. Урьдчилсан мэдээллээр, иргэн цахилгаан тасарсан үед ахуйн газан плитка хэрэглэж байгаад асаалттай цахилгаан плиткээ унтраалгүй орхин гарсан байна. Улмаар цахилгаан эргэн ирэх үед асаалттай байсан цахилгаан плиткний ойролцоо байрласан газ дэлбэрч, тэсрэлт үүссэнээс тухайн айлын цонхнууд хагарчээ.
Иймд иргэд цахилгаан тасарсан үед цахилгаан хэрэгслээ бүрэн унтрааж, газ болон шатамхай зүйлсийг дулааны эх үүсвэрээс хол байлгаж, галын аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )